Чойбалсан, Дорнод
Шинэ барга баруун хошуу Алтан-Эмээлийн мэдээ Фото мэдээ Соёл урлаг
 
 

Шинэ барга баруун хошууны ардын авьяастан Сэчинтү

2018-05-10 14:17

   Шинэ барга баруун хошууны Сүни тойрогт амьдардаг 60 насыг давж яваа настан дөрвөн утаст хуурын аялгуундаа согтууран суудгыг хүмүүс үргэлж олж хардаг гэх. Тэр бол даруй дөрвөн утаст хуурыг үйлдэн бүтээх үйлсэд өтлөх насаан зориулж яваа түмний дундах урлагчин Сэчинтү. Түүний сурвалжилхад : Хархан багаасаа л дөрвөн утаст хуурын эгшгийн дунд бүүвэйлэгдэн өссөн. Иймээс л дөрвөн утаст хуур бол миний амьдралд дутагдаж болошгүй нэгэн болсон гэж ярилаа.   Сэчинтү гуай модон дархны ажилд дур бахтай, модон дархны ажлыг сурч явсан туршлагатай гэнэ. Тэр тэтгэвэрээ авсны дараа өөртөө нэгэн дөрвөн утаст хуур хийсэн гэнэ. 2003 оноос эхэлж, Сэчинтү гуай дөрвөн утаст хуур хийхэд хэрэглэх хайлсан мод, могойн хайрьсыг худалдан авч бүх багажнуудаа шинэтгэн бэлтгэж гэнэ. Хуур  хийдэг багажнуудаас уламжлалт гар хөрөө нь цахилгаан хөрөөгөөр солигдож, бас бусад багажнууд нь нарийн болон шинэчилэгдсэн байна гэж сонирхуулах нь түүний хуураа хийх сонирхол нь улам нэмэгдсэн шиг санагдлаа. Сэчинтү гуай нэг хуураа бариад хийж эхэлвэл дуусгахгүй бол тавих дургүй гэх. Одоо нийт 300 гаруй дөрвөн утаст хуур хийсэн гэнэ.   Сэчинтү гуай 4 настайгаасаа эхлэн дөрвөн утаст хуурыг тоглож сурснаас нааш түүний гараас дөрвөн утаст хуур салж үзээгүй гэх. Хуураа чавхдан тоглож суух нь түүний сэтгэлийн тайтгарал болдог гэх. Дөрвөн утаст хуурыг тоглож сонирхдог хүмүүс түүнтэй үргэлж хамт байдгаасаа дөрвөн утаст хуурын нийгэмлэг байгуулж, хуураа таниулах болон уламжлах, хөгжүүлэх ажилд харамгүй хүчин зүтгэлээ өргөхөөр хамтын хүслээ болгоцгоосон гэнэ. Хөлөнбуйр өдрийн сонин, Баярт, Цэнгэл, Саруул, Хэрлэн


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар