Чойбалсан, Дорнод
 
 

Аймгийн Ахмадын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

2018-03-29 08:24

Дорнод аймгийн ахмадын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн 2018 оны 03 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд аймгийн Ахмад настаны чөлөөт цагийн төвийн “Сургалт мэдээлэл-Хөгжлийн танхим”-д зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөн Монгол Улсын Засгийн газраас ахмад настны талаар баримталж буй бодлого “Ахмад настны тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, Дорнод аймагт Ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой угтсан ажлыг эрчимжүүлэх зорилготой явагдаж байна. Дорнод аймгийн ахмадын хороо 2018 оныг “Ахмадаа сонсъё-Ахмадаас суралцая” жил болгон зарлаж, “Ахмадын байгууллага-30 жил” ойг угтаж 30 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож аймгийн орон нутгаас ахмад настны талаар барьж буй бодлого, ахмадаа ачлах хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгсөн юм. 2018 онд “Ахмадаа сонсоё” уулзалтыг сар бүрийн 21-ний өдөр салбар салбарын төлөөлөл болсон ахмадуудтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, ажил хэрэг болгон ажиллана гэдгээ хэллээ. Тус зөвлөгөөнд сумдын ахмадын хорооны дарга нар, Хэрлэн сумын баг болон зарим байгууллага аж ахуйн нэгжийн дэргэдэх ахмадын Зөвлөлийн дарга оролцож байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар