Чойбалсан, Дорнод
Шинэ барга баруун хошуу Алтан-Эмээлийн мэдээ Фото мэдээ Соёл урлаг
 
 

Шинэ барга баруун хошууны Далай суманд нэгэн малчин айлд нисгэгчгүй онгоцоор малаа хариулах болжээ

2018-03-27 16:59

Шинэ барга баруун хошууны Далай суманд нэгэн малчин айлд нисгэгчгүй онгоцоор малаа хариулах боллоо гэсэн чимээг сонсоод Гуаньминий гар утасныхан дугаарыг авч холбогдож асуулаа. Гуаньмин дөлгөөнхөнөөр : “Миний Гуаньрүнь зохион бүтээсэн онгоц юм аа. Та түүнтэй ярилцаарай “ гэлээ.
Гуаньмин бол Далай сумны Рашаанбулаг гацаанд 1985 онд төрж, их дээд сургуулиа төгссөний дараа нутагдаа ирж аав ээжийнхээ дэргэд мал малжиллын ажилд тус дэм болсон гэх. Дүү Гуаньрүнь нь түүнээс хоёр нас дүү. 2011 онд ӨМ-ын Их сургуулийн тооны ухааны салбараас төгсөж, одоо Хайларын нэгэн компанд ажилдаг.
Далай сумны удирдлага нараас нь Гуаньминий гэр бүлийнхний тухай ингэж ярилаа. “ Ажилч, борогжуун айл. Мөн ч тусч сайхан сэтгэлтэй хүмүүс. Нутгийнхаа ядуу нэг айлыг даачилан авсан” гэлээ.
Том хүү Гуаньмин нь хөдөө хөрч, гадаа гандаж сурсан хашир малчин. Бага хүү Гуаньрүнь нь их дээд сургуульд сурч чадвартай мэргэжлийн сэргэлэн залуу. Ахдаа хонио харуулхад нь тус болог гээд нисдэг камер бэлгэлсэн гэнэ.
“Манайхан чинь малаа өөрсдөө хариулдаг хөлсний хоньчин зардаггүй. Энэ камераар гэрээсээ хонио хариулдаг. Салхинд уруудаж байгаа хонио эргүүлэхдээ камериа амдуулж байгаад доошлуулж хонио эргүүлдэг. Хонио хариулхаар зогсохгүй тал нутгийнхаа өнгө үзэмжийг шингээж зургалдаг сайхан эд ээ” гэлээ. Цагаан идээ, борц нь их амттай. Ажилсаг айлын хийсэн бүхэн нь цэвэр, эрүүл, олон төрлийн идгээн харагдлаа. Энэ сайхан зураг, шингээлтээ вэп чат, холбоо, сүлжээндээ дэлгэж, жуулчдын анхаарлыг багагүй татаж байгаа гэх.
Энэ бүгдийг харж сурвалжилж явахдаа залуучуудаа илүү уриалж, амьдрал хаанаас ч цэцэглэж болдог гэснийг мэдэж мэрийгээсээ гэж хүсэж явлаа. Ургамал, Баярт, Цэнгэл, Саруул



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар