Чойбалсан, Дорнод
 
 

Хөгжлийн бэрхшээлтэй 1342 иргэн үнэмлэх авах хүсэлтээ өгчээ

2018-01-23 18:24

Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн баталж жил бүр ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, тэдэнд үнэмлэх олгох үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагаа тогтмолжсон төдийгүй хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдийн дуут гэрлэн дохиолол суурилуулах санхүүжилтийг шийдвэрлүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийг уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн, урлагын наадмыг зохион байгуулсан, нийтийн тээврийн үйлчилгээ тогтмолжсон зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үнэмлэх олгох журам”-ын дагуу үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулж 1342 баримтыг хүлээн авсан байна.
Судалгаанаас харахад 2016 онд 1066 иргэнд 193,821.4 мянган төгрөг, 2017 онд нийт 1223 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 250,864.1 мянган төгрөгийн хөнгөлөлт тусламж олгожээ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар