Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын II улирлын амралт эхлэх дөхөж байна

2017-12-05 10:18

БСШУС-ын сайдын тушаалаар баталсан хуваарийн дагуу нийслэлийн сургуулийн БАГА /I-V анги/ ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног амрах юм байна.

 

Харин ДУНД /VI-IX анги/, АХЛАХ /X-XII анги/ ангийн сурагчид 2018 оны нэгдүгээр сарын 5-наас 18-ныг дуустал хоёр долоо хоног амарна.

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн БАГА ангийнхан арванхоёрдугаар сарын 29-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 11-нийг хүртэл хоёр долоо хоног амрах бол ДУНД, АХЛАХ ангийнхан 2018 оны нэгдүгээр сарын 5-11-нийг дуустал нэг долоо хоног амрахаар хуваарьт тусгажээ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар