Чойбалсан, Дорнод
 
 

Зүүн цементэн гүүрээр нэг урсгалд зорчино

2017-11-09 19:20

Аймгийн төвийн зүүн цементэн гүүрийг засварлаж, шинэчлэх хүртэл автомашины даацын хязгаарлалт хийж, нэг урсгалаар зорчуулахаар шийдвэрлэв.

Учир нь Чойбалсан-Сүмбэр-Нөмрөг чиглэлийн АО503 кодтой улсын чанартай автозамын дагуу байрлах уг төмөр бетон гүүрийн эд ангиуд муудаж, дам нуруу цоорч, заадас, явган замын хавтан эвдрэх зэрэг гэмтлүүд гарч, хүнд даацын тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй болжээ. Тиймээс аймгийн Засаг даргын зүгээс дээрх арга хэмжээг авч даацын хязгаарлалтын болон тээврийн хэрэгслийг нэг урсгалаар зорчих стандартын тэмдэг байршуулан, мөрдүүлж ажиллахыг холбогдох агентлагийн удирдлагуудад үүрэг болголоо.

Одоогийн байдлаар гүүрний нэг урсгалыг хааж, дарааллын тэмдэгийг захиалсан байна.  Тээврийн хэрэгслүүд гүүрээр зорчихдоо хурдаа тохируулан явж, “Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгөх” буюу түрүүлж орсон нь давуу эрхтэй нэвтрэхийг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.

Тус гүүр нь 1939 онд ашиглалтад орсон, Хэрлэн сумын 5-р багийн иргэд, Халхгол, Матад сум, Газрын тосны 19, 21-р талбайн зорчигч, тээврийн хөдөлгөөн, улаан буудай, элс хайрга, барилгын материал, шатахуун зэрэг ачааны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчдог Дорнод аймгийн төдийгүй зүүн бүсийн чухал ач холбогдолтой гүүр юм. Гүүр ашиглалтад орсон цагаас хойш их завсар хийгдээгүй бөгөөд ашиглалтын хугацаа нь дууссан. Орон нутгийн зүгээс гүүрийг нэн даруй шинэчлэн засварлах шаардлагатай талаар холбогдох яамдад мэдээлэл, судалгааг удаа дараа явуулж байсан бөгөөд хөрөнгө санхүүгийн боломжгүй гэсэн ганц хариу хавар иржээ.

Гүүрийг засварлах хүртэл нэг чигийн урсгалтай болгох тухай аймгийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авах талаар холбогдох яамд, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд дахин санал хүргүүлээд байна.

Яг жилийн өмнө тус гүүрний хоёр хэсэг цөмөрсний улмаас долоо хоногийн хугацаанд гүүрийг хаан, засварлаж байсан билээ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар