Чойбалсан, Дорнод
 
 

Аймгийн Засаг даргад зөвлөн туслах “Ахмадын зөвлөх баг”-ийг хүлээн авч уулзлаа

2017-10-19 13:00

Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр, Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажилд зөвлөн туслах “Ахмадын зөвлөх баг”-ийг өнгөрсөн Ахмадын баярын өдөр байгуулсан. Зөвлөх багт төр захиргаа, эдийн засаг санхүү, нийгэм, соёл, спорт, эрүүл мэнд, боловсрол, бүтээн байгуулалт, инженерийн салбаруудын ахмадуудаас олон жил салбартаа үлгэр дууриал болсон, хийж бүтээсэн зүйлээрээ бусдад үлгэр дууриал болж,  төрийн хүндэтгэл хүлээсэн хүмүүс багтаж байгаа юм.

         Энэ удаад “Зөвлөх баг”-ийнханд Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл болон бусад хөтөлбөр төслүүдийн талаар танилцуула хийж зөвлөгөө, мэдээлэл авлаа.

          “Ахмадын зөвлөх баг” нь 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд багийн Нарийн бичгийн даргаар төр захиргааны ахмад ажилтан Б.Өлзийбаян, гишүүдэд МУ-ын Гавьяат эдийн засагч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Түвдэнням, МУ-ын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Нийгмийн эрүүл мэндийн мастер, тэргүүлэх зэргийн эмч, “Нью-Эндорфин” ХХК-ийн захирал С.Вандансүрэн, МУ-ын Соёлын Гавьяат зүтгэлтэн, МҮОНР-ийн орон нутаг дахь сурвалжлагч Л.Хэрээ, Төр захиргааны ахмад ажилтан С.Чойжилсүрэн, “ДБЭХС” ТӨХК-ийн ахмад ажилтан П.Цэрмаа, Улаанаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ахмад ажилтан Ш.Моонон, Инженер, зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Сүхбаатар, Дорнод аймгийн ахмад багш нарын холбоо”-ны тэргүүн Л.Нарандаваа нар тус тус ажиллаж байна



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар