Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Оны шилдэг багш Дорнодоос тодорлоо

2017-10-02 21:23

“Улсын тэргүүний цэцэрлэг, сургууль, оны шилдэг багш шалгаруулах тухай” БСШУС-ын Сайдын 2017 оны А/202 дугаар тушаалаар Оны шилдэг бага ангийн багшаар Үндэсний лаборатори Хан-Уул сургуулийн бага ангийн багш Ч.Сувдмаа шалгарчээ. Монгол улсын Тэргүүлэх багш зэрэгтэй, Боловсрол судлалын магистр тэрээр 24 дэх жилдээ ажиллаж байна.
Арга зүй, туршлага нь:
Хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, хугацаанд нь чадвар дадал эзэмшүүлэх, өөрийн арга зүй технологитой болохыг зорьж ажиллаж ирсэн. Хүүхдээ зөв оношлон тэдний чадварт суурилан, ялгаатай даалгавар боловсруулан, өдөр бүр явцын үнэлгээгээр урамшуулан ахиц, амжилтыг үнэлэх ”Алхам бүр-УРАМ” технологийг өөрийн туршлага болгон хэрэгжүүлж байна.
Сурагчдын хэл яриа, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор “Өгүүлбэртэй бодлогын цаг”, “Бид зохиолч цаг”, “Номын анд цаг”-ийг хичээллүүлж хэвшсэнээр хүүхдийн бие даан ажиллах чадвар дээшилж, ангийн стандарт хангалт тогтмол 90%-тай байдаг.
Сурагчдынхаа хүсэл сонирхолд тулгуурлан “Эко” клубыг 3 жил чиглүүлэн удирдаж байгальтай зөв харилцах, өөрийгөө илэрхийлэх, нийгмийн орчинд биеэ зөв авч явах, ажилсаг, тусархаг, эвсэг чанарыг төлөвшүүллээ.
Өөрийн “Алхам бүр урам” технологийг хэрэгжүүлэхдээ суралцахуй, хөгжихүй, хамтархуй гэсэн гурван чиглэлийн барин ажиллаж байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар