Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Шинжилгээнд хамрагдаж байгаагүй 5000 иргэнийг вирүст хепатитийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна

2017-09-11 15:29

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийн хүрээнд олон улсын Ротари сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Вирүст хепатит ба элэгний хавдрыг эрт илрүүлэх төсөл”-ийн нээлт өнөөдөр БОЭТ дээр боллоо. Төслийн хүрээнд аймгийн хэмжээнд эрүүл мэндийн даатгалгүй, “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаагүй 5000  иргэнийг вирүст хепатитийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, элэгний хэт авиан оношилгоо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох шинжилгээнд хамруулах юм. Мөн өмнө нь Элэг бүтэн Монгол төслийн хүрээнд үзлэгт хамрагдаж байгаагүй 30-аас дээш насны сургууль цэцэрлэгийн багш нарыг уг үзлэг оношлогоонд бүрэн хамруулах юм. Түүнчлэн хепатитийн В вирүсийн халдваргүй илэрсэн 2000 иргэнийг В хепатитийн эсрэг дархлаажуулалтанд хамруулах юм. Үзлэг оношлогоог  Хавдар Судлалын үндэсний Төвийн элэгнойр булчирхай, дүрс оношлогооны эмч нар  өнөөдрөөс буюу 2017 оны 09 дүгээр сарын 11-ээс 09 дүгээр сарын 23 өдрийг дуустал БОЭТ-ын “Б” корпусд хийнэ . 2017 оны 10 дугаар сарын 01-ээс бүх сумдад очиж үзлэг оношлогоо хийнэ. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд Мобиком корпороци сумд болон өрхийн эмнэлгүүдэд 20ш иж бүрэн компьютор бэлэглэв.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар