Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Элсэлтийн ерөнхий шалгалтанд 961 шалгуулагч оролцоно

2017-06-13 15:06

Улсын хэмжээнд их дээд сургуульд суралцах эрх авах элсэлтийн ерөнхий шалгалт 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд явагдана. Дорнод аймгийн хувьд 961 суралцагч уг шалгалтыг өгөхөөс 2017 онд 17 сургуулийн 35 бүлгийн 12 дугаар анги төгссөн 842, бусад нь өмнөх онуудын төгсөгчид хамрагдаж байна.
Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог нь Англи хэл, Орос хэлний сонсох чадварын даалгавар хийгдэхээрээ онцлог бөгөөд математик, Физик, хими, монгол хэл, бичгийн шалгалт тус бүр 100, бусад хичээлүүд 80 минутын хугацаатай явагдана.
Энэ үеэр шалгалт авах анги танхимуудыг бүрэн камержуулж эцэг эх, багш нарт хөндлөнгөөс хяналт тавих боломжийг олгох бэлтгэл ажил хийгдэж дууслаа.
Нээлтийн үйл ажиллагаа маргааш буюу 06 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт Хэрлэн сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн гаднах талбайд эхэлнэ.
Шалгалтын дүнг 07 дугаар сарын 01-нд Боловсролын үнэлгээний төвийн цахим сайтад онооны жагсаалтаар байршуулах юм байна.
Нийт суралцагчид, тэднийг бэлтгэсэн багш нарт амжилт хүсье.

БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар