Чойбалсан, Дорнод
БизнесУул уурхайХААДэд бүтэцБанк санхүүҮнэт цаасТөсөвТендерДэлхийХүчтэй тоглогчид
 
 

Дорнод аймаг энэ жил 43.9 мянган га-д тариалалт хийнэ

2017-05-01 08:48

Дорнод аймаг 2016 онд аймгийн хэмжээнд 9 сумын нутагт үр тарианы 20 аж ахуй нэгж 42.2 мянган га-д тариалалт хийсэн байна.  Үүнээс 22,2 мянган га-д улаан буудай, 4,2 мянган га-д тосны ургамал, 3,8  мянган га-д гурвалжин будаа,  4,0 мянган га-д эмийн ургамал, 7,4 мянган га-д малын тэжээл тариалсан.  Уринш боловсруулалтыг  6 сумын 12 аж ахуй нэгж 21,8 мянган га-д хийж үүний 63,5 хувь химийн уринш эзэлж байна.2017 оны хаврын тариалалтад 1320 тн үрийн нөөцийг бүрдүүлж, 12 аж ахуй нэгж  ирэх онд үрийн шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 10 сумын нутагт тариалангийн 20 аж ахуй нэгжийн 22 тариа бригадууд 43,9 мянган га-д тариалалт хийх төлөвлөгөөтэй байна.  Үүний  61,2 хувь  буюу 26,9 мянган га уриншид,  38,7 хувийг  гуурс болон хаврын хагалгаанд тариалагдах юм. Хаврын тариалалт анхны үрэлгээг өндөр уулсын бүс Баян-Уул сумаас эхлүүлж байна.

dornod.netГ



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар