Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

ХАВДРЫН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

2017-01-30 16:40

Насанд хүрсэн хүний биемахбод 50.000 тэрбум орчим эсээс тогтох ба хоногт 25 сая эс мөхөж устаж байхад хоногтоо мөн тооны эсүүд шинээр нөхөн төлжигдөн бий болж эд, эсийн хэвийн үйл ажиллагаа явагдаж байдаг байна. 25 наснаас эхлэн энэ хэвийн vйл ажиллагаа удааширч эд, эсийн тvвшинд хєгшрєл явагдаж эхэлдэг ба энэ нь хавдраар євчлєх нєхцєл бvрдэж байна гэсэн vг юм. Өөрөөр хэлбэл хорт хавдраар өвчлөх эрсдэл нас ахих тутам нэмэгдэнэ.

Хүний биемахбодийн эс бүрийн дотор Дезоксирибонуклейны хүчил буюу ДНХ агуулагдана. Энэ нь эсийг хэрхэн хуваагдах, ажиллах, устах зэргийг удирдах үүрэгтэй. ДНХ-ийн бүтцэд мутаци болж хэвийн эс хавдрын эсэд хувирна. Хавдрын мэдээллийг агуулсан энэхүү ДНХ нь удамшиж болно. ДНХ-ийн бүтцийн өөрчлөлтийг мутаци гэнэ. Мутацид орсон гаж эсүүд нь хэвийн эсийн өсөлт хөгжилтөд шаардагдах цусан хангамж, тэжээлийн бодисыг  булаалдан тэжээгдэж байдаг учраас хүн жингээ хурдан алдаж шалтгаангүйгээр турж эцдэг байна.Гадаад ба дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр хүний биемахбодийн бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгж эсийн ДНК-ийн мутацийн зогсолтгүй, үл зохицуулагдах үржлийн дүнд шинээр үүссэн эдийн гаж илүүдэл ургалт бүхий эмгэг өөрчлөлтийг хавдар гэнэ. Хавдрыг дотор нь хортой хавдар, хоргүй хавдар гэж 2 ангилна.

Хоргүй хавдар нь гадуураа бүрхүүл хальстай, тодорхой зах хязгаартай, зөөлөн бүтэцтэй, хөдөлгөөнтэй, өвчингүй, өсөлт ургалт нь удаан явцтай, бусад эрхтэн системдээ үсэрхийлэл өгдөггүй байна.

Хортой хавдар нь тодорхой зах хязгааргүй, хатуувтар  бүтэцтэй, хөдөлгөөнгүй, өвчинтэй, өсөлт ургалт нь хурдан явцтай, гадуураа бүрхүүлгүй, бусад эрхтэн систем, эд эс рүү нэвчин ургасан, цус ба лимфийн замаар орчныхоо болон алсын эрхтэнд нөлөөлнө. Үүнийг хорт хавдрын үсэрхийлэл гэдэг.

Одоогоор Дэлхийд 200 гаруй тєрлийн хорт хавдар бүртгэгдээд байна. Хавдар үүсдэггүй амьд эд, эсийн тогтолцоо гэж байдаггүй. Хавдар нь хүн, амьтан, ургамалд ч тохиолдоно. Одоогоос 50 сая гаруй жилийн өмнөх газрын гүнээс олдсон мод, амьтанд хүртэл хавдар илэрч байсан байна. Гэхдээ хавдар хүн төрөлхтөнд элбэг тохиолдоно. Хорт хавдрын тархалт нь газар зүйн байршил, уламжлалт зан заншилтай холбоотой харилцан адилгүй байдаг байна. Сүүлийн үед эрдэмтэд хорт хавдрын шалтгааныг амьдралын хэв маягтай холбон тайлбарлаж байна.

 

 

Дорнод аймаг дахь  БОЭТ-ийн Хавдрын тасгийн эрхлэгч,

“Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн

аймгийн зохицуулагч Г.Саранцэцэг

 



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар