Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Дорнод аймгийн волейболын спортын хөгжлийн төлөө “ШИДЭТ БӨМБӨГ” холбооноос хамтран “Спирт үү, спорт уу” сэдэвт сумдын “Волейболын лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд 14 сумын эрэгтэй баг тамирчид оролцох бөгөөд урьдчилсан тоглолтыг хэсгүүдэд хувааж тоглох аж.
Тодруулбал, “А” хэсэг: Баян-Уул, Баяндун, Цагаановоо Цагаан-овоо суманд. “В” хэсэг: Дашбалбар, Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан Дашбалбар суманд. “С” хэсэг: Халхгол, Матад, Баянтүмэн Матад суманд. “Д” хэсэг Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр Хөлөнбуйр суманд болно.
Урьдчилсан тоглолтууд: С хэсгийн тоглолт Матад суманд 2 сарын 4-нд, D хэсгийн тоглолт Хөлөнбуйр суманд 2 сарын 05-нд, А хэсгийн тоглолт Цагаан-овоо суманд 2 сарын 05 –нд, B хэсгийн тоглолт 2 сарын 04-нд Дашбалбар суманд болно. Хэсгээс гарсан багууд Чойбалсан хотод 2 сарын 18,19,20 –ний өдрүүдэд ирж тоглоно.