Чойбалсан, Дорнод
 
 

ШИГШЭЭ ТОГЛОЛТЫН СҮҮЛИЙН ТОГЛОЛТ ЭНЭ БААСАН ГАРАГТ БОЛНО

2017-01-12 12:02

“Шидэт бөмбөг” волейболын лиг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн 2-р лиг 2016 оны 11-р сарын 25-наас таван  багийн ширүүхэн өрсөлдөөнөөр эхлэн одоогийн байдлаар шигшээ тоглолтууд явагдаж байна.  

Шигшээ тоглолтын эхний тоглолтууд өчигдөр аймгийн БТСГ-т явагдлаа.

Аваргын алтан медалийн төлөө Техникийн цогц шийдэл - “TCS”, “Дорнод НАА” багууд эхнийхээ тоглолтыг хийж “Дорнод НАА” баг 3:1-ээр өрсөлдөгчөө буулган авсан. Харин хүрэл медалийн төлөө “Турк стиль”, ДБЭХС-ТӨХК-ийн “Эрчим” багуудын хооронд өрнөж, “Эрчим” баг туршлагатай баг гэдгээ баталж өрсөлдөгчөө 3:0-ээр хожиж шигшээ тоглолтын эхнийхээ хожлыг авлаа. 

Шигшээ тоглолтын сүүлийн тоглолт энэ Баасан гараг буюу 01-р сарын 13-ны 18:00 цагаас аймгийн БТСГ-т явагдана. Хэрэв шийдвэрлэх тоглолтод багуудын хожил 1:1 болсон тохиолдолд нэмэлт нэг тоглолтыг хийж түрүүлж хожсон баг нь медалиа энгэртээ зүүнэ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар