Чойбалсан, Дорнод
 
 

“ШИДЭТ БӨМБӨГ” 2-Р ЛИГИЙН ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-01-11 11:19

"Шидэт бөмбөг" волейболын 2-р лигийн хагас шигшээ тоглолтод "Техникийн цогц шийдэл-TCS", "Дорнод НАА", "Турк стиль", "ДБЭХС ТӨХК-ийн Эрчим" багууд өрсөлдсөн билээ. Хагас шигшээ тоглолтонд "ТУРК СТИЛЬ" баг "ДОРНОД-НАА" багтай, "ДБЭХС-ЭРЧИМ" баг "ТЕХНИКИЙН ЦОГЦ ШИЙДЭЛ- TCS" багтай дараалсан 2 тоглолт хийж, хожил 1:1 болсон тохиолдолд 3 дахь тоглолтыг явуулж аль хожсон баг нь алтан медалийн төлөө тоглох эрхтэй болох байсан.

"TCS" баг "Эрчим" багийг 2:0-ээр хожсон учир Алтан медалийн төлөө тоглох боломжтой болсон юм. Харин "Дорнод НАА" баг "Турк стиль" багтай 1:1 харьцаатай болсон учир нэмэлт 1 тоглолтыг Даваа гараг буюу 01-р сарын 09-ний өдөр хийсэн юм. Энэ 2 багийн тоглолт үнэхээр өрсөлдөөнтэй болсон төдийгүй, үзэгчдийг өндөлзүүлсэн ширүүхэн тоглолт болсон юм. Тухайлбал, Эхний 2 ээлжийг "Дорнод НАА" давамгайлсан боловч, 3-р ээлжийг "Турк стиль" баг тэргүүлсэн юм. Харин 4 дэх ээлжийн тоглолт эхлээд оноо 11:9-ийн харьцаатай "Турк стиль" баг давамгайлж байсан боловч дараалсан 7 оноо алдаж эсрэг багтаа боломжийг олгосон нь "байж боломгүй алдаа" хэмээн хөгжөөн дэмжигчид хэлж байсан юм. Нилээн ширүүхэн өрсөлдөөний дараагаар "Дорнод НАА" баг 3:1-ээр өрсөлдөгчөө буулган авлаа.

Ингэснээр "ШИДЭТ БӨМБӨГ" волейболын 2-р лигийн тэмцээний Алтан медалийн төлөө Ч. Энхтөр эзэнтэй Техникийн цогц шийдэл компанийн "TCS" баг, Г. Баярсайхан эзэнтэй "Дорнод НАА" багууд, Хүрэл медалийн төлөө О. Саранцэцэг эзэнтэй "Турк стиль" баг, Г. Отгонбаатар эзэнтэй ДБЭХС ТӨХК-ийн "Эрчим" багууд тоглохоор боллоо.

Дараалан 2 удаа тоглолт хийж, хожил 1:1 болсон тохиолдолд нэмэлт 1 тоглолтыг хийж хожсон баг нь хожлын медалиа энгэртээ зүүх юм.

Медалийн төлөөх шигшээ цуврал тоглолтууд 01 сарын 11, 13 -ны Лхагва, Баасан гарагуудад 18.00 цагаас БТСГ-н зааланд явагдана.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Your post captures the issue pecrlftey! (46.161.14.99)2017-05-22 15:24
Your post captures the issue pecrlftey!

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар