Чойбалсан, Дорнод
 
 

ЧОЙБАЛСАН ХОТ ДАХЬ ХӨЛӨНБУЙР СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛӨӨС ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-01-09 19:48

ЧОЙБАЛСАН ХОТ ДАХЬ ХӨЛӨНБУЙР СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛӨӨС ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дорнод аймагт ажиллаж амьдарч байгаа Хөлөнбуйр сумын иргэдийг танилцуулах, мэдээлэл солилцох зорилгоор Чойбалсан хотын Хөлөнбуйр сумын нутгийн зөвлөлөөс Волейболын тэмцээнийг энэ амралтын өдөр зохион байгууллаа. Тэмцээнд 10 баг өрсөлдсөн юм.
Мөн аймгийн засаг даргын захирамжын дагуу Хөлөнбуйр сум нь аймгийн мэргэжлийн хяналтын газартай шийф байгууллага бөгөөд мэргэжлийн хяналтын газар нь уг волейболын тэмцээнд оролцсон юм. Энэ үеэрээ Мэргэжлийн хяналтын газраас тус сумын малчдад “Сэтгэлийн дэм” аяныг өрнүүлж 50 боодол өвс болон 50 шуудай хивэгийг сумын засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн юм.
Чойбалсан хот дахь Хөлөнбуйр сумын нутгийн зөвлөл нь 2012 онд анх байгуулагдсан бөгөөд одоогоор 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.


Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар