Чойбалсан, Дорнод
ХүмүүсHOT NewsДорнодын хүнЯрилцлагаШинэ томилгоо
 
 

АНУ-н шүдний эмч нар 1 сарын хугацаанд Чойбалсан хотод ажиллана

2016-09-18 11:21

Олон улсын "Дезэрит"   Энэрэлийн байгууллагын Монгол улсыг хариуцсан захирал ноён Алан Мэйнс тэргүүтэй АНУ-ын  шүдний мэс заслын их эмч Клайд Ларсан, Дуэн Орчард нар  БОЭТ-ийн шүдний тасагтай 1 сарын хугацаанд хамтран ажиллахаар Чойбалсан хотод хүрэлцэн ирсэн байна. Энэ хугацаанд эдгээр эмч нар манай шүдний эмч нарт зөвлөн туслах, туршлага солилцох,ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуй, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөө өгч ажиллах юм.Техник технологи өндөр хөгжсөн Америк улсын мэргэжлийн эдгээр эмч нар Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөрийн урилгаар ирж ажиллаж байгаа юм.Чойбалсан хотын захирагчийн зүгээс хотынхоо хүүхэд багачуудын амны хөндийн болон шүдний өвчлөлд санаа тавьж шүдний эмчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хан-уул цогцолбор сургууль дээр хүүхдийн шүдний кабинетыг нээн ажиллуулах нөхцлийг бүрдүүлж, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүдийг шүдний өвчлөлийн үзлэгт хамрагдах, эмчлүүлэх арга хэмжээнүүдийг авч байсан юм.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар