Чойбалсан, Дорнод
БизнесУул уурхайХААДэд бүтэцБанк санхүүҮнэт цаасТөсөвТендерДэлхийХүчтэй тоглогчид
 
 

Хадлан бэлтгэл аймгийн хэмжээнд 36,1 хувьтай байна

2016-09-14 09:22

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын 322 тогтоол, аймгийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд аймгийн хэмжээнд 58,2 мян.тн байгалийн хадлан бэлтгэнэ. Аймгийн хэмжээнд  58,2 мян.тн хадлан бэлтгэхээс 21,0 тн хадлан бэлтгэж 36.1 хувьтай байна.Аймгийн аюулгүй нөөцөд өнгөрсөн оны үлдэгдэл 300тн өвс, 50тн тэжээл сумын аюулгүй нөөцөд 218,2 тн өвс, 30,2 тн тэжээл байна.  Засгийн газрын 322 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 03 албан даалгаврын дагуу аймгийн аюулгүй нөөц бүрдүүлэлт 100 хувь, сумын аюулгүй нөөц бүрдүүлэлт 13,6 хувь байна.

Хадлангийн мэдээг 7 хоногийн 3 дахь өдөр сумдаас авч нэгтгэн 14 хоногт тутамд аймгийн Засаг даргын шуурхай хуралдаанд өвөлжилтийн талаар мэдээлж байна.Аймгийн хэмжээнд хадлангийн механикжсан 30 салаа, малчдын хадланд 670 хүн хүч, 723 техник ажиллаж байгаа дүн мэдээтэй байна. Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орж байгаа борооны улмаас хадлангийн ажил саатаад байгаа ч төлөвлөсөн хадлангаа авах боломжтой гэдгийг мэргэжилтэнгүүд хэлж байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар