Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Бэлгийн замын халдварыг дорвитой бууруулсан Дорнод аймгаас туршлага судлаж байна

2016-09-12 11:20

БЗДХ, ХДХВ-ын халдварыг бууруулах чиглэлээр орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх нь бүсчилсэн зөвлөлгөөнийг Дорнод аймагт зохион байгуулж байна.Зөвлөлгөөнд Зүүн бүсийн 3, говийн бүсийн 4 нийт 7 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, аймгийн ЗДТГ-н эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлэгүүдийн бэлгийн замаар дамжих халдварын кабинетын эмч нар  болон Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв, НҮБ-н хүн амын сан, Глобаль сан, АШУҮИС, Нийслэлийн ЭМГ зэрэг төр олон улсын байгууллагуудын төлөөлөл ч хамтран оролцож байгаа юм.Хэдийгээр Дорнод аймаг газар зүй болон хүн амын шилжин суурьшилтийн хувьд эрсдэлтэй байж бэлгийн замаар дамжих өвчний гаралтаар улсад дээгүүр ордог байсан боловч сүүлийн жилүүдэд хийсэн олон ажлуудын үр дүнд бэлгийн замын халдварт өвчлөлийг 20 гаруй хувиар буюу эрчимтэй буулгаж чадсан юм.Иймд Дорнод аймагт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний туршлагыг бусад аймагт танилцуулж, туршлага солилцох зорилгоор энэ бүсчилсэн зөвлөлгөөнийг хийж байгааг олон улсын болон мэргэжлийн байгууллагууд онцолж байна.Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож хүн амын эрүүл мэндийн асуудал аймаг орон нутгийн удирдлагийн анхаарлын гол төвд байдаг өнгөрсөн жилүүдэд  бэлгийн замын халдварыг бууруулахаар тодорхой ажлуудыг хийх санхүүгийн асуудлыг аймагтаа шийдвэрлэж хөрөнгө тусган ажилласны үр дүн гарч байна.Бид цаашдаа хийх олон ажил байна.Бэлгийн замын халдвартай тэмцэх, гаралтыг бууруулахад эрүүл мэндийн салбараа дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар