Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

“Шинэ үе” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2016-09-06 08:52

НҮБ-ын хүүхдийн сан Дорнод аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран оюутан, сурагчдад эрүүл мэндээ хамгаалах , халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгаа, үзлэг шинжилгээ хийх зорилгоор "Шинэ үе" хөтөлбөрийг хэргэжүүлэн ажиллаж байна.

Хөтөлбөрийн нээлттэй холбогдуулан ЭМГ-н  өсвөр үе залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Хэрлэн, "Ирээдүйн босго" төвийн их эмч Ч.Үржинханд, Халдвар судлагч их эмч Ч.Одгэрэл, Ц.Отгонбаяр, мэргэжилтэн Г.Сугар нар "Жирэмслэлтээс хамгаалах арга, архи тамхины хор хөнөөл, БЗДХ өвчин, эрүүл зөв хооллолт" сэдвүүдээр өртөөчилсөн сургалт зохион байгууллаа.

Мөн хөтөлбөрийн үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтад Хэрлэн сумын 12 ЕБС-ийн 30 сурагч хамруулж сургагч багшийн батламжийг гардуулаа.

Шинэ үе хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнд өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн мэдлэг хандлага сайжирч өвчлөл буурна гэж үзэж байгаа юм.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар