Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

БОЭТ 1 орос эмч, 1 сувилагч,4 ортой эхэлж байжээ

2016-08-11 15:14

Намрын шаргал наран ээсэн энэ өдрүүдэд Зүүн бүсэд буюу Дорнод аймагт шинжлэх ухааны эмнэлэг  үүссэн хөгжсний 90-н жилийн ой болж байна.Анхлан Чойбалсан хотын хуучин төвд байрлах дүнзэн байшинд орос эмч 1 сувилагчийн хамт 4 ортойгоор эмнэлэгийн үйл ажллагааг эхлүүлж хүн амд шинжлэх ухааны эмнэлэгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн түүхтэй. Дорнод аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төв түүхт 90 жилийн ойгоо энэхүү анхлан эмнэлэг байгуулагдаж байсан байрандаа хүндэтгэлийн самбар байршуулснаар эхэлж байна.Тус эмнэлгийн үндэс суурь нь 1926 онд Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн Хан-Уулын хошууны Санбэйсийн хүрээ / одоогийн Чойбалсан хот/-нд Зөвлөлт Орос улсаас уригдаж ирсэн эмч А.И.Брожок, хэлмэрч сувилагч Н.Доржсүрэн Балган тайжийн байшинд  4 ортой эмнэлэг байгуулснаар эхэлсэн түүхтэй.

Олон жилийн үүх түүхийг шингээсэн энэхүү байшин хэдийгээр одоо хувь хүний өмч боловч түүхийн үнэт өв болж байгаа юм. 90 жилийн түүхтэй энэ байшинд  хүндэтгэлийн самбар байрлуулж байгаа нь түүхийг сэргээсэн сайхан үйл явдал болж байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар