Дорнод аймгийн МАН-н хорооноос сар шинийн баярыг тохиолдуулан 27-29-ний өдрүүдэд нийт намын ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг үохион байгуулах гэж байна.Энэ хүндэтгэлийн үйл ажиллагаанд МАН-н гишүүн 700 гаруй азай буурлууд оролцох юм.Жил бүр уламжлал болгон явуулдаг энэ хүндэтгэлийн ёслолыг аймгийн намын хорооноос жил бүр ахмад настанаа дээдлэн хүндэтгэдэг ардын эрхэм дээд ёсыг дээдлэн уламжлал болгон явуулдаг юм.