Чойбалсан, Дорнод
ХүмүүсHOT NewsДорнодын хүнЯрилцлагаШинэ томилгоо
 
 

Чойбалсан хотын 38-н км шороон замыг засварлаж эхэлжээ

2016-05-19 19:24

 Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн санаачилгаар үйл ажиллагааны чиг үүргийн дагуу хотын тохижилт бүтээн байгуулалтын чиглэлээр байгууллага ААН-үүдтэй хамтран ажиллах гэрээг хийж байгаа. Энэ хүрээнд Монголын алт МАК компаний Дорнод МАК уурхай нийгмийн хариуцлагын хүрээнд Чойбалсан хотын 38 км шороон замыг хусаж, арчлан ажиллах ажлыг гүйцэтгэхээр гэрээг байгуулсан.Гэрээний хүрээнд  өнөөдөр Хэрлэн сумын 8-р багаас эхлэн зам засварын ажил эхэллээ. Нийт 38 км шороон зам засварын ажлыг 7 хоногийн хугацаанд гүйцэтгэх юм.Мак уурхайн зүгээс өөрсдийн тоног төхөөрөмж, машин механизм, хүн хүчээр хийж гүйцэтгэх бол Чойбалсан хотын хувьд машин механизмуудад шаардлагатай шатахууны асуудлыг шийдвэрлэж хамтран ажиллана.

 



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар