Чойбалсан, Дорнод
ХүмүүсHOT NewsДорнодын хүнЯрилцлагаШинэ томилгоо
 
 

Мал аж ахуй эрхлэх зөвшөөрлийн бүсэд байх нэг өрхийн малын тоо толгойг тогтоожээ

2016-05-19 19:16

Хэрлэн сумын 10-н багийн хамгийн алслагдмал байдаг 5-р багт голдцуу хувийн хэдэн малаа маллаж, ногоо тарьдаг иргэд амьдардаг.Тэдэнд тулгараад байсан нэг асуудал нь малын бэлчээрийн асуудал юм. Тодруулж хэлбэл Баянтүмэн сумын 2-р багийн малчин Ононгийн Батбилэгийн 1000 гаруй адуу, Хэрлэн сумын 7-р багийн иргэн  Элбэгийн Доржрагчаагийн 400 гаруй адуу, 100 орчим үхэр зөвшөөрөлгүй тус багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байгаа юм. Энэ нь тус багийн бэлчээрийн асуудалд хүндээр  тусч багийн иргэд малаа бэлчээрлэх газаргүй болоход тулжээ. Үүнийг 5-р багийн Засаг дарга удаа дараа сумын болон орон нутгийн удирдлагуудад албан бичиг явуулж танилцуулсан байна. Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас  ИТХ-д асуудлыг оруулснаар Хэрлэн сумын ИТХ-аас  Чойбалсан хотын орчид Мал аж ахуй эрхлэх журмыг баталсны дагуу өмчлөлийн газарт буюу МАА эрхлэхийн зөвшөөрсөн бүсэд 1 малчин өрхөд оногдох малын дээд хязгаарыг тогтоожээ.  Тогтоолд зааснаар малын тоо толгойг адуу 20, үхэр 50, хонь 150, ямаа 50 толгойгоос илүүгүй байхаар тусгагджээ. 



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

To Alysas. I am not making fun but, you went to a place called boring? Was it boring? LoL! When y (46.161.14.99)2017-05-22 12:45
To Alysas. I am not making fun but, you went to a place c****led boring? Was it boring? LoL! When you went there you NEVER heard of sweet tea?

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар