Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангах арга зам

2016-05-16 11:25

Нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангах арга зам

Илтгэгч: С. Анхбаяр

  Э. Мөнх-Эрдэнэ                                          Н.Оюунтуяа

1.Товч хураангуй: Эдүгээ ардчилсан тогтолцоог бэхжүүлэх,хөгжүүлэхэд:

  • Орон нутагт төрийг төлөвшүүлэн хууль дээдлэх зарчмыг тууштай хэрэгжүүлэх;
  • Эрх мэдлийг төр,иргэний нийгэмд тэнцвэржүүлэн хуваарилах;
  • Төв засаг (Засгийн газар,түүний харьяа яам агентлаг гэсэн утгаар)ба орон нутгийн хоорон дэрх мэдлийг тэнцвэржүүлэн орон нутгийн бие даасан байдлыг хангах бэхжүүлэх зэрэг нь онол,арга зүйн хамгийн тулгамдаж болох асуудал болж байна.

2.Түлхүүрүг: Нутгийн удирдлага, төсөв, орон нутаг,

3.УДИРТГАЛ

Үндэслэл

Нутгийн удирдлагынг олонцлог нь Зөвхөн Төр засаг ба орон нутгийн удирдлагын харилцаагаар төдийгүй нутгийн удирдлагань нутгийн захиргаа(Засаг дарга түүний тамгын газар гэсэн утгаар)болон нутгийн өөрөө удирдах ёсны (Иргэдийн төлөөлөгчдын болон иргэдийн нийтийн хурал) байгууллагаас бүрддэгээр тодорхойлогдоно.

Учир иймд нутгийн удирдлагын бие даасан байдал нь Захиргааны төвлөрсөн (Засгийн газар-Засаг дарга)харилцаа болон Захиргааны болон нутгийн иргэдийн өөрөө удирдах ёсны байгууллагын нарийн төвөгтэй, цогц харилцааны бодит илрэл болдог.Эдгээр бодит бэрхшээлүүдэд тулгуурлан цаашид орон нутгийн удирдлагын хүрээний шинэчлэл хийх, орон нутгийн удирдлагыг бэхжүүлэхэд орон нутгийн эдийн засгийн биедаасан байдлыг хангахын тулд санхүүгийн чадварыг нь дээшлүүлэх, түүнийг нь дэмжих ёстой. Ингэснээр дээрээс ирэх дэмжлэг туслалцааг хүлээн идэвхгүй байдаг байдал арилж, орон нутаг илүү санаачлагатай, бүтээлч болж хөгжиж эхэлнэ.

Зорилго: Бид “Нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангах арга зам”гэсэн товч илтгэлдээ төр засаг ба орон нутгийн удирдлагын үйл ажиллагааны эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэх арга замыг тодорхойлох оролдлого хийхийг зорьсон болно.

Зорилт: Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна: Үүнд:

  • Нутгийн удирдлагын онолын үндсийг тодорхойлох
  • Нутгийн удирдлагын үйл ажиллагааны эрх зүйн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хйих
  • Нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэх арга замыг тодорхойлох гэсэн үндсэн зорилт тавьсан бөгөөд эдгээр(Зорилго,Зорилтууд нь) илтгэлийн бүтэц,агуулгад нийцэж буй болно.

Судалгааны арга: Баримт бичиг судлах, анкет болон харьцуулалтын арга

Òºðèéí óäèðäëàãûí øèíæëýõ óõààíä îðîí íóòãèéí óäèðäëàãûí õýâ ìàÿãèéã 4 àíãèëàí ¿çäýã.¯¿íä:

  • Õîëáîîò ¸ñíû õýâ ìàÿã /ãèø¿¿í óëñ äîòðîî, õîëáîîíû óëñ äîòðîî/
  • Òºâëºðñºí õýâ ìàÿã /îðîí íóòãèéí áèå äààñàí áàéäëûã õ¿ëýýí çºâøººðäºãã¿é /
  • Ýñ òºâëºðñºí õýâ ìàÿã
  • ªºðºº óäèðäàõ õýâ ìàÿã /Óäèðäëàãûí ñîíãóóëèéí ¿íäñýí äýýð áèé áîëíî/

Íóòãèéí óäèðäàãûí ÷èã ¿¿ðýã:

  • Òóõàéí íóòàã äýâñãýðèéí èðãýäèéí àøèã ñîíèðõëûã òºëººëíº.
  • Òºðèéí õýðãèéí òîäîðõîé õýñãèéã øèéäâýðëýæ ã¿éöýòãýíý.
  • Íóòàã äýâñãýðèéí àñóóäëûã áèå äààí øèéäâýðëýíý.

Íóòãèéí áèå äààñàí áàéäàë, ò¿¿íèé èëðýõ øèíæ

Íóòãèéí áèå äààñàí áàéäàë íü äàðààõ øèíæ ÷àíàðààð òîäîðõîéëîãäîíî.

  • Ýðõ ç¿éí õýì õýìæýýã òîãòîîõ áèå äààñàí áàéäàë
  • Áîëîâñîí õ¿÷íèé àñóóäëûã øèéäâýðëýõ áèå äààñàí áàéäàë
  • Óäèðäëàãûí àñóóäëààð áèå äààñàí áàéäàë
  • Ñàíõ¿¿ãèéí áèå äààñàí áàéäàë
  • Òºëºâëºëòèéí áèå äààñàí áàéäàë

            Íóòãèéí çàñàã çàõèðãàà íü ÿìàð íýã õýìæýýãýýð óëñ òºðèéí õóâüä õàðüöàíãóé áèå äààñàí øèíæòýé áàéäàã. Áèå äààñàí áàéíà ãýäýã íü íóòãèéí çàõèðãàà áîë íèéãìèéí áèå äààñàí íýã ¿çýãäýë, òºðèéí óäèðäëàãûí áèå äààñàí íýã õýñýã, õàðüöàíãóé áóñäààñ ¿ë õàìààðàí ¿éë àæèëëàãàà ÿâóóëàõûã õýëíý. Ýíäýýñ íóòãèéí óäèðäëàãà íü íèéãýìä íºëºº ¿ç¿¿ëäýã àìüä îðãàíèçì, áèåò ç¿éë áîëîõ íü èëýðõèé áàéíà.

  • Íóòãèéí удирдлагын áèå äààñàí áàéäëын эрх зүйн үндэс

            Засагзахиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндэс нь түүнд хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн газар, түүний хэвлий, байгалийн нөөц баялаг, орон нутгийн өмч, бүх төрлийн өмчийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлогоос бий болсон хуримтлал, албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараах тогтолцоотой байна:

  • аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
  • сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;
  • баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал.

Аймаг, нийслэл, сум, дүүрэг төсөвтэй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, санхүүжилтийн зориулалт болон төсөв зохиох, батлах, гүйцэтгэлий гзохион байгуулах, тайлагнах үйл ажиллагаа гтөсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх

  • Төлөвлөлт, төсөв, санхүү, бүртгэл тооцооны талаар:
  • Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон жилийн үндсэн чиглэлийн төсөл, гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн төсвийн болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн Хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Харьяалах нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төрийн эрх бүхий байгууллагаас батлах төсөл, хөтөлбөрт санал өгөх, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах.
  • Харьяалах нутаг дэвсгэрийнхээ санхүүгийн байдал, хүн амын орлого, хөдөлмөрийн нөөц, газрын төлөв байдлын удирдлага, төлөвлөлтийг хангахад шаардагдах тайлан тэнцэл гаргах.
  • Орон нутгийн төсвийн бус орлогоор хөгжлийн санг бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах.

Нутгийн өөрийн удирдлагын эрх зүйн үндсийг бүрдүүлж байдаг гол хуулиуд

  • Монгол улсын Үндсэн хууль 1992 он
  • Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль  1992 он
  • Монгол улсын төсвийн тухай хууль 1993 он
  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 1994 он
  • Төрийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он

Улсын төсвөөс тодорхой төрлийн зардлыг орон нутгийн төсөвт хуваарилахдаа төсвийн тухай хууль тогтоомжоор дамжуулан зохицуулна. Бүх шатны төсөвт хуваарилагдсан хөрөнгө нь тухайн төсвийн хүрээнд төрийн болон захиргааны ажил хэргийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай буцалтгүй хэлбэрээр бүрэлдсэн хөрөнгө юм. Иймд орон нутаг нь эдийн засгийн асуудлаа хэрхэн бие даан шийдвэрлэж буйг авч үзэх шаардлагатай.

 

  • Нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэх арга зам

Нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангахын тулд юун түрүүнд шийдэх ёстой асуудал бол орон нутгийн төсвийн биедаасан байдлыг хангаха суудал юм.

            Монгол Улсын Их хурал 2002 онд“Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай”хууль батлагдсанаас хойш орон нутаг дахь төсвийн зардлыг хуваарилах эрх нь үндсэндээ алга болсон. Энэ хууль хэрэгжсэнээр төрийн нэгдсэн сангаар санхүүгийн бүхийл үйл ажиллагаа явагдаж, үргүй зардал гарахгүй, төсвийн гүйцэтгэлд тавих хяналт эрс сайжирсан боловч, орон нутгийн биедаасан бүтээлч хандлага, өөр өөрийгөө тэтгэж, идэвхтэй ажиллах эрмэлзлэл суларсан болно.

Энэхүү бие даалтыг хийж гүйцэтгэхийн тулд иргэд, олон нийтийн дунд судалгаа явуулсан. Энэ судалгааны зорилго нь “Нутгийн удирдлагын бие даасан байдал”хангагдаж байгаа эсэхийг тодруулахад оршино.

            Энэхүү судалгаанд орон нутаг болон хотын иргэд төрийн захиргааны байгууллагад ажилладаг нийт 149 хүнийг хамруулсан.

Одоогийн орон нутгийн удирдлагын хүрээний хууль эрх зүйн зохицуулалтыг хэр зэрэг хангалттай гэж үздэг вэ?

  • Хангалттай
  • Боломжийнтүвшинд
  • Хангалтгүй

Одоогийн орон нутгийн удирдлагын хүрээний хууль эрх зүйн зохицуулалтыг хэр зэрэг хангалттай гэж үздэг вэ? гэсэн асуулгад 53%нь хангалтгүй, 47%нь боломжийн түвшинд байна хэмээн үзсэн бол харин нэг ч хүн хангалттай гэж хариулаагүй байна. Дээрх судалгаанаас үзэхэд орон нутгийн хууль,эрхзүйн зохицуулалт нь хангалтгүй байдаг болох нь харагдаж байна.

Орон нутгийн удирдлагад Засаг даргын оролцоо ИТХ-тай харьцуулахад ямар байдаг вэ?

  • Засаг даргынх илүү
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын оролцоо илүү
  • Тэнцүү

Орон нутгийн удирдлагад Засаг даргын оролцоо иргэдийн төлөөлөгчдийн хуралтай харьцуулахад ямар байдаг вэ?гэсэн асуулгад судалгаанд оролцсон нийт хүний 46% нь засаг даргын оролцоо илүү,31% нь ИТХ-ын оролцоо илүү, 23%нь тэнцүү гэж үзжээ. Үүнээс дүгнэхэд орон нутгийн удирдлагад засаг даргын оролцоо илүү их байдаг нь харагдаж байна. Нэг ёсондоо эндээс дүгнэхэд төрийн оролцоо илүү байдаг бөгөөд иргэдийн төлөөлөл зарим талаараа сул болох нь харагдаж байна.

Одоогийн Засгийн Газар болон орон нутаг хоорондын төсвийн харилцаа ямар төлөвтэй байна вэ?

  • Засгийн газарт эрх мэдэл илүү төвлөрсөн
  • Засгийн газрын хяналт илүү их
  • Орон нутгийн төсвийн бие даасан байдал руу чиглэсэн

            Одоогийн Засгийн газар болон орон нутаг хоорондын төсвийн харилцаа ямар төлөвтэй байна вэ? гэсэн асуулгад судалгаанд оролцогсдын 40% нь засгийн газарт илүү их эрх мэдэл төвлөрсөн, 33%нь орон нутгийн төсвийн биедаасан байдал руу илүү чиглэсэн, 27%-засгийн газрын хяналт илүү их гэж үзжээ.Үүнээс харахад орон нутгийн төсөв засгийн газраас илүү их хамаардаг болох нь харагдаж байна.

Орон нутгийн төсвийн орлогын тогтолцоог та хэр зэрэг оновчтой гэж үздэг вэ?

  • Оновчтой
  • Дундзэрэг
  • Оновчгүй

Орон нутгийн төсвийн орлогын тогтолцоог та хэр зэрэг оновчтой гэж үздэг вэ? гэх асуулгад судалгаанд оролцосод 53% нь оновчгүй, 40%нь дунд зэрэг,7%нь оновчтой гэж хариулсан бөгөөд үүнээс үзэхэд орон нутгийн төсвийн орлогын тогтолцоо нь оновчгүй байдаг байна.

Улсын төсвийн нийт орлогыг дотор нь: 1. Урсгал орлого 2.Тусламжийн орлого гэж 2 ангилдаг. Улсын төсвийн урсгал орлого - цэвэр дотоод эх үүсвэрээс бүрдэх бөгөөд татварын орлого, б. татварын бус орлого гэж ангилдаг. Улсын төсвийн тусламжийн орлого - гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн орлогоос бүрддэг. Улсын төсвийн нийт зарлагыг дотор нь: 1. Урсгал зардал 2. Хөрөнгийн зардал 3.Эргэж төлөгдөх цэвэр зээл гэж ангилдаг.

Орон нутгийн зарлагыг үр ашигтай хуваарилах талаар орон нутгийн зарлагад тавих иргэдийн хяналт, төсвийн ил тод байдал ямар байна вэ?

  • Хангалттай
  • Боломжийн түвшинд
  • Хангалтгүй

Орон нутгийн зарлагыг үр ашигтай хуваарилах талаар орон нутгийн зарлагад тавих иргэдийн хяналт, төсвийн ил тод байдал ямар байна вэ?гэсэн асуултанд судалгаанд оролцогсод 67% нь хангалтгүй, 27%нь боломжийн түвшинд,8%нь хангалттай гэж үзсэн. Орон нутгийн зарлагад тавих иргэдийн хяналтыг хангалтгүй байдаг гэж үзсэн байна.

Одоогийн төсөв санхүүгийн тогтолцоо нь орон нутгийн ашиг сонирхол, иргэдийн оролцоог хэр зэрэг хангасан байдаг вэ?

  • Засгийн газрын эрх ашиг сонирхлыг илүү хангадаг

b.Орон нутгийн ашиг сонирхлыг илүү хангадаг

c.Иргэдийн ашиг сонирхлыг илүү хангадаг

Одоогийн төсөв санхүүгийн тогтолцоо нь орон нутгийн ашиг сонирхол, иргэдийн оролцоог хэр зэрэг хангасан байдаг вэ? гэх асуулгад судалгаанд оролцогсдын  81% засгийн газрын эрх ашиг сонирхлыг илүү их хангадаг, 13%-иргэдийн ашиг сонирхлыг илүү их хангадаг, 6%-орон нутгийн ашиг сонирхлыг илүү их хангадаг гэж үзсэн бөгөөд судалгаанаас харахад одоогийн төсөв санхүүгийн тогтолцоо нь засгийн газрын эрх ашиг,сонирхлыг илүү их хангадаг байна.

Орон нутгийн төсвийн бус орлогоор хөгжлийн санг бүрдүүлдэг үү?, Уг сангийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулж чаддаг гэж та боддог уу?

  • Тийм
  • Үгүй
  • Мэдэхгүй

Орон нутгийн төсвийн бус орлогоор хөгжлийн санг бүрдүүлдэг үү?, Уг сангийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулж чаддаг уу?гэсэн асуулгад судалгаанд ороцогсдын  53% -Мэдэхгүй, 34% -Үгүй, 13%-тийм гэсэн хариулт өгжээ.

 

4.Дүгнэлт

 

Энэ бүхнээс дүгнэхэд орон нутгийн төсвийн эрх зүйн бие даасан байдал нь холбогдох хуулиудаар бүрэн хангагдсан болов ч нутгийн өөрөө удирдах байгууллагад хараахан бүрэн төлөвшиж биелэлээолж чадаагүй байгаа юм.

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль батлагдсанаас хойш нутгийн удирдлагын зарчим суларч, бие даасан бүтээлч байдал алдагдсаар байна.

Орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангахын тулд санхүүгийн чадварыг нь дээшлүүлэх, тухайн орон нутаг төсвийн сангаа өөрсдөө төвлөрүүлж, нарийн нягт тодорхойлж түүнийг нь дэмжих ёстой. Ингэснээр дээрээс ирэх дэмжлэг туслалцааг хүлээн идэвхгүй байдаг байдал арилж, орон нутаг илүү санаачлагатай, бүтээлч болж хөгжиж эхэлнэ.

Энэхүү сэдвийн хүрээнд миний гаргаж буй санаа нь нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангах гол арга зам нь холбогдох хуулийн заалт болон зохицуулал болон одоо байгаа бодит байдал хоёрын хоорондын зөрүүг арилгах явдал мөн. Монгол улсын нутаг дэвсгэрт төсвийн эцсийн үр дүнг сайжруулья гэвэл улсын төсөв, орон нутгийн төсвийн төлөвлөлт өндиж бүрэн, цогц байдлаар хандаж, төвлөрөлийг аль болох сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг хангах нөхцлийг бүрдүүлсэн төрийн оновчтой бодлого явуулах, хуулийг чандлан сахиулах хэрэгтэй.

 

 

5.Ашигласан материал

 

  • Я.Долгоржав,2000, Нутгийн өөрөө удирдах ёс, Улаанбаатар
  • Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,1992, нэмэлт өөрчлөлтүүд
  • Монгол улсын төсвийн тухай хууль,1992
  • Монгол улсын төсвийн байгууллагын удирдлага,санхүүжилтын тухай хууль, 2002
  • Н.Дамба,Нутгий нөөрөө удирдах ёсны байгууллагын уламжлал, шинэчлэл туршлага.

 

 

 



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар