Чойбалсан, Дорнод
БизнесУул уурхайХААДэд бүтэцБанк санхүүҮнэт цаасТөсөвТендерДэлхийХүчтэй тоглогчид
 
 

Энэ жилийн тариалалт эхлээд байна

2016-05-11 09:25

  Дорнод аймаг өнгөрсөн  2015 онд 49,8 мянган га-д тариалалт хийсэн нь улсын хэмжээнд хийсэн нийт тариалалтын 14 хувийг эзэлж байна.Одоогоор 8-н  сумын нутагт газар тариалан эрхэлж байна.Тариаланчид эхнээсээ тариалалтаа хийж эхлээд байна.Тариалалт хийхэд олон мянга га-д үр булахаасаа илүүтэйгээр тариалалтын технологи, норм хэмжээгээ барьж өөрсдийн чадалдаа таарсан хэмжээгээр тариалан эрхлэх  хэрэгтэй гэдгийг тариаланчид ойлгож эхэлснээ хэлж байна.Дорнод аймгийн 8-н суманд 20 гаруй компани газар тариалангийн үйл ажиллагаа явуулж урьдчилсан байдлаар 36,1 мян.га-д тариалалт хийхдээ  23,3 мян.га-д нь  улаан буудай ,12,7 мян.га-д бусад таримал тариалахаар тариалангийн аж ахуй нэгжүүд урьдчилсан захиалга ирүүлээд байна.

 Аймгийн ИТХ-аас Газар тариалангийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлуулж ажилласанаар тосны ургамлын тариалалтанд квот тогтоож баримтлан ажилсны үр дүнд 2015 оны тариалтанд рапсийн тариалалтыг хуваарь багасгаж нийт тариалалтын 25 хувьд нь багтааж байна.Хөрсний үржил шимийг хадгалах, хөрсний эврэлээс хамгаалах үүднээс шаардлага тавьснаар үр тарианы аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй хувь орчин үеийн тэг элдэнүүлэлтийн технологиор тариалалтаа явуулж байна.Энэ арга нь хөрсөө хамгаалахаас гадна ажлын бүтээмжийг нэмэгдүүлж байгааг тариаланчид онцолж байна.Ийнхүү Зүүн хязгаар нутгийн тариалангын гол бүс нутагт тариалалт эхлээд байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар