Чойбалсан, Дорнод
ХүмүүсHOT NewsДорнодын хүнЯрилцлагаШинэ томилгоо
 
 

Их цэвэрлэгээгээр 242 машин хог татан зайлуулжээ

2016-04-25 11:11

Сумын Засаг даргын 2015 оны А/346 дугаар захирамжийг хэрэгжүүлж бүх нийтийн “Их цэвэрлэгээ”-г 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгууллаа. Цэвэрлэгээнд  10 багийн 1042 иргэн, гэр хорооллын  гудамж, эгнээний  хог хаягдлыг цэвэрлэн,  хур хог үүссэн 44 цэгээс 242 машин буюу 1694 м/куб хог хаягдлыг  тээвэрлэсэн байна. Нийтийн эзэмшлийн зам талбайг хариуцуулсан 60 байгууллагаас 56 байгууллага, аж ахуйн нэгж хуваарьт талбайгаа  цэвэрлэжээ.   Нийтийн их цэвэрлэгээнд Чойбалсан хөгжил ОНӨҮГ-ын дарга Ц.Сүхбаатар, Техник үйлчилгээний тасгийн дарга А.Амарцэнгэл, Хөдөлмөр аюулгүй ажиллагааны инжинер Э.Мөнхболдоор ахлуулсан хог тээврийн  24 хүний бүрэлдэхүүнтэй баг 11 техникээр хог хаягдлыг тээвэрлэж, эрүүл, цэвэр орчин бүрдүүлэх ажлыг сайн хийж гүйцэтгэв.Бүх нийтийн их цэвэрлэгээ жилд 4 удаа явагдах бөгөөд дараагийн цэвэрлэгээ 7-р сарын 7-нд явагдах юм.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар