Чойбалсан, Дорнод
БизнесУул уурхайХААДэд бүтэцБанк санхүүҮнэт цаасТөсөвТендерДэлхийХүчтэй тоглогчид
 
 

Аж үйлдвэрийн улсын тооллого явагдаж байна

2016-04-13 08:57

Дорнод аймгийн Татварын хэлтэст бүртгэлтэй, Сангийн сайдын 2011 оны 4 дүгээр сарын 29 өдрийн 103 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад заасан Эдийн засгийн салбарын “ С “ ангилалд багтах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгч тооллогод хамрагдана.
1. 2015 оны жилийн эцсийн санхүү татварын тайлан,
2. 2015 онд үйлдвэрлэсэн болон ирэх 5 жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ,
3. Компаний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
4. Компаний болон бүтээгдэхүүний танилцуулага, зураг лого гэх мэт /файлаар /,
5. Байгууллага, бүтээгдэхүүнийхээ талаар сайн мэддэг иргэн мэдээлэлээ өгнө.
Аж үйлдвэрийн улсын тооллогод хамрагдсанаар дараах давуу талууд бий болно.
· Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цахим мэдээллийн сангаар дамжуулан олон нийтэд сурталчлах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх.
· Иргэдийг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллээр хангах.
· Төр хувийн хэвшилийн хамтын ажиллагааг бодит мэдээлэлд үндэслэн үр дүнд суурилсан байдлаар зохион байгуулах. / Гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаа олон улсын арга хэмжээнд хамруулах болон гэх мэт /
· Төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодоос худалдан авалт хийхэд нь зориулж дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээллээр хангах.
· Аж үйлдвэрүүдийн дэд салбаруудын чадавхийг тооцоолон гаргаж түүний үндсэн дээр гадаадад экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцоолох.
· Үйлдвэрлэлийн өнөөгийн болон ирэх жилүүдийн хэмжээг тооцоолон гаргаж, дүн шинжилгээг хийх, Макро эдийн засгийн тооцоог боловсруулах.
· Үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих замаар тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, кластеруудыг тодорхойлох зэрэг бодлого боловсруулагчдыг нэгдсэн мэдээллээр хангах.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар