Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Баяндунгийнхан хүүхдүүдээ сонслоо

2016-03-31 20:09

Аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 1-нийг "Хүүхдээ сонсох өдөр" болгон зарласны дагуу Баяндун сумын ИТХурал, ЗДТГазар, ЕБСургууль, УГСГЗахиргаанаас сурагчдын өөрийн удирдлагын байгууллагын идэвхтэн төлөөлөгч сурагчидтай уулзалт хийлээ. Уулзалтанд сумын ИТХ-ын дарга Б.Баатарцогт, УГСГЗ-ны дарга Б.Баяртогтох, ЕБС-ийн захирал Ш.Батжав болон Сурагчдын зөвлөл, Эко клубын Минж баг, Өсвөрийн цагдаа, Скаутын бүлгэм, Өсвөрийн Улаан загалмайчдын "Тусч" хамтлаг, Өмч хамгаалах зөвлөл, Өсвөрийн сурвалжлагч бүлгэмийн сурагчид оролцсон юм. Сурагчид сум орон нутгийн хөгжил, байгаль хамгаалах ажил, өөрсдөдөө тулгамдаж буй асуудлын талаар насанд хүрэгчид, удирдах түвшний төлөөлөлд хандан өөрсдийн санаа сэтгэлийг илэн далангүй ярилцав. Нийтийн хог цэвэрлэгээнд сургуулийн сурагчид, албан байгууллагынхан идэвхтэй хамрагдан залуучууд бараг хамрагдаггүй, нутгаа гэсэн сэтгэл гаргахгүй байна. Түүсэн хогийн дийлэнх хэсгийг архины шил, пивоны лааз, тамхины иш эзэлж байгаад сэтгэл эмзэглэж явдгаа илэрхийлэн нийтийн хог цэвэрлэгээгээр цуглуулсан архины шилийг хаялгүй ногоочдод архины шилээр хүлэмж хийж өгье, Төмөрөөхай гэдэг айл тийм хүлэмжтэй гэх зэргээр олон амин чухал санаануудыг хэлж байна. Түүнчлэн сурагчид, хүүхдүүд голдуу худгаас ус зөөвөрлөж, гэр орондоо тусалдаг. Иймд эрүүл ахуйн стандартад нийцэхгүй байгаа усны цэнхэр, шар савны хэрэглээнээс татгалзах, ус түгээгүүрийн гадна орчинд савнаас саванд шланкаа дамжуулахдаа асгадаг усаа хайрлан гамнах, тэнд ус асгарч тогтон халдварт өвчин үүсгэх эрсдэлтэй нөхцөл үүсгэдэг зан үйлээ өөрчлөх зэрэгт хүүхдүүдийн оролцоо чухал юм. Энэ тал дээр УГСГЗахиргаа, ЕБС-ийн захиргаатай хамтран тодорхой бодит ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр болж байна



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар