Чойбалсан, Дорнод
БизнесУул уурхайХААДэд бүтэцБанк санхүүҮнэт цаасТөсөвТендерДэлхийХүчтэй тоглогчид
 
 

Мал төллөж эхлээд байна

2016-03-28 09:29

Аймгийн хэмжээнд  2015 оны жилийн эцэст 14 сумын 4042 малчин өрхөд 1555,4 мянган толгой мал тоолуулж, түүний дотор адуу 196537 толгой буюу 12,6 хувь, үхэр 163650 толгой буюу 10,5 хувь, тэмээ 4908 толгой буюу 0,3 хувь, хонь 745322 толгой буюу 48 хувь, ямаа 445008 толгой буюу 28,6 хувийг эзэлж, 2014 онтой харьцуулахад мал сүрэг 5 төрлөөр нийт 161978  толгой буюу 11,6  хувиар өссөн дүнтэй байна.

2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 693183 хээлтэгч мал тоологдож, нийт хээлтэгч малаас 573432 толгой төл хүлээж авах төлөвтэй байна.

2016 оны 03 дугаар сарын 18-ны байдлаар нийт хээлтэгчийн 0,5 хувь буюу 3692 толгой мал төллөөд байна.манай аймгийн малчид 3-р сарын сүүл 4-р сарын эхээр малаа төллүүлэхээр эцэг малаа тавьсан талаар онцолж байна.Энэ нь байгалийн эрсдэл багассан үед төлөө  бүрэн хүлээн авах нэг арга юм



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар