Чойбалсан, Дорнод
БизнесУул уурхайХААДэд бүтэцБанк санхүүҮнэт цаасТөсөвТендерДэлхийХүчтэй тоглогчид
 
 

Малын цэцэг өвчин гарсан голомтод байгаа малыг вакцинжуулсан байна

2016-02-22 09:09

2016 он гарсаар 5 аймгийн 23 суманд малын цэцэг өвчин гарсан . Үүнд: Сүхбаатар аймгийн (Сүхбаатар, Мөнххаан, Асгат, Түвшинширээ,Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан) Төв аймгийн (Баяндэлгэр, Мөнгөнморьт ) Дорноговь аймгийн (Замын-Үүд) Хэнтий аймгийн (Цэнхэрмандал, Дэлгэрхаан) сумдад  тус тус хонины цэцэг өвчин оношлогдсон тэмцэх арга хэмжээ явагдаж байна.Дорнод аймгийн тухайд 4 сумын 5 багийн 6 хот айлд оношлогдож 53 хонь өвчилснөөс 53 хонийг устгаж  31 өрхийн 4785 хонийг вакцинжуулан сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалт, хорио цээр тогтоон ажиллаж байна.Баянтүмэн сумын голомтод бүс нутгийн хонин сүрэгт дахин өвчлөл илрээгүй хязгаарлалтын дэглэмд шилжсэн, Сэргэлэн, Матад сумад 2 дугаар сарын 01 өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэмд шилжсэн 2 дугаар сарын 22-оос хорио цээрийн дэглэмийг цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлнэ. Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 16 өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм шилжүүлэн ажиллаж байна.Малын цэцэг өвчин гарсан Матад,Баянтүмэн, Сэргэлэн, Хэрлэн сумын 31 өрхийн 4785 толгой хонинд вакцинжуулалтыг хийсэн байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар