Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Дархан хил-Олимп аяны хүрээнд бөхийн барилдаан зохион байгууллаа

2016-01-27 16:39

“ДАРХАН ХИЛ- ОЛИМП” аяны хүрээнд Монгол улсын хилээр “РИО-2016” олимпийн бамбар суманд аялж байгааг тохиолдуулан сумын ЗДТГ-аас “АЙМАГ, СУМЫН ЦОЛТОЙ БОЛОН ЦОЛГҮЙ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН”-ыг сумын соёлын төвд 2016 оны 1-р сарын 26-ны өдрийн 12 цагт зохион байгууллаа. Барилдааныг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Бат-Амгалан нээж үг хэллээ. Нээлтэнд хилийн 0275 дугаар ангийн штабын дарга, дэд хурандаа н.Ганбат, Хөнгөн атлетикийн ахмад тамирчин З.Баянбаатар, Аймгийн арслан Д.Батмөнх, Г.Баяндүүрэн, ЕБС-ийн сурагч Б.Ганчулуун нар оролцлоо. 
Уг барилдаанд сумын заан 2, сумын начин 3, 18 залуу бөх барилдаж сумын начин Э.Идэрмөнх түрүүлж, сумын начин Б.Ган-Од үзүүрлэж, сумын заан Э.Энхтөр, сумын начин Х.Гансүх нар шөвгөрлөө.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар