Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

“Иргэний эрх зүйн нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” бусчилсэн сургалт Дорнод аймагт эхэллээ

2015-10-13 12:08

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран Иргэний хэргийн Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулан зохион байгуулж буй  “Иргэний эрх зүй: нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” Зүүн бүсийн сургалт өнөөдөр Дорнод аймагт эхэллээ.

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн оролцож буй тус сургалт 2015 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нар удирдан явуулах юм.

“Иргэний эрх зүйн нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” бүсчилсэн сургалтын Зүүн бүсийн сургалтад 17 шүүгч оролцож байна.

 



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар