Чойбалсан, Дорнод
БизнесУул уурхайХААДэд бүтэцБанк санхүүҮнэт цаасТөсөвТендерДэлхийХүчтэй тоглогчид
 
 

Үр тарианы хураалт 73,4 хувьтай байна

2015-10-09 19:28

2015 оны 10 сарын 09 өдрийн байдлаар аймгийн хэмжээгээр үр тарианы хураалт 73.4%, төмсний хураалт 82.3%, хүнсний ногооны хураалт 93.8%-тай явагдаж байна. Тодруулбал, үр тариа 10510 га ангилан хадаж, 6160 га-г цайруулж, 7433 га-г шууд хурааж, нийтдээ 13593 га-гаас 13645 тонн үр тариа, 191.9 га-гаас 1415.3 тонн төмс, 123.6 га-гаас 1116 тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. 
Энэ нь нэг га талбайгаас улаан буудай 9,6 цн, төмс 73.8 цн, хүнсний ногоо 90.3 цн тус тус хураан авч байгаа үзүүлэлт юм.
Үр тарианы болц удааширч, оройтож байгаатай холбогдуулан Хөлөнбуйр сумын Уушгын газар ХХК 700 га улаан буудай, Баянтүмэн сумын Дорнод шим Агро ХХК-ны 805 га улаан буудай, Дорнод гурил ХХК-ны Цагаан-овоо сумын Зүүн дөрөө тариа бригад 300 га улаан буудай 1805 га, Баянтүмэн сумын Баянтүмэн Агро ХХК 100 га талбайг малын тэжээлд , Халхгол сумын Мөнх тал ХХК 800 га эмийн ургамал малын тэжээлд, Нью Ариг ус ХХК 3400 га улаан буудайг ногоон бордоот уриншинд шилжүүлж, Баян-Уул сумын Майдарын буудай ХХК 200 га талбайд мал орж сүйтгэж нийт 6305 га талбай ургац авах боломжгүй болоод байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

ok (27.123.214.124)2015-10-14 19:42
****rg**** tarian utrem

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар