Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

'Оюу толгой' компани тайлангаа гаргалаа

2014-01-18 12:01

“Оюутолгой”-н үйлдвэрлэлийн 2013 оны жилийн эцсийн тайланг албаныхан гаргасан бөгөөд өчигдөр нэгтгэсэн ажээ. “Рио Тинто” компани өөрийн шууд удирдлаган дор буй аж үйлдвэрийн нэгжүүд, тэр дундаа “Оюутолгой” төслийн үйлдвэрлэлийн мэдээ, тайланг гаргадаг ёсоор өнгөрөгч оны дөрөвдүгээр улирлын тайланг гаргасан байна.

Цаашид, улирал бүрийн дараагийн сард “Оюутолгой” компани гаргаж, олон нийтэд мэдээлэх ажээ. Дараагийн тайланг ирэх дөрөв, долоо, аравдугаар сард тус тус гаргах юм байна. Оюутолгойн үйлдвэрлэлийн мэдээлэлд боловсруулсан хүдэр өнгөрөгч оны дөрөвдүгээр улиралд 7.835, зэс 0.49, алт 0.41, мөнгө 1.44 тонн аж. Харин үйлдвэрлэсэн зэсийн баяжмал 129.5, баяжмалын дундаж агуулга 25.4 тонн байсан байна.

Түүнчлэн баяжмал дахь зэс 32.9 тонн, алт 74, мөнгө 208 унц байсан ажээ. Борлуулсан баяжмал дахь металлууд нь зэс 6.1 тонн, алт 10, мөнгө 36 унциар байсан байна. Мөн өнгөрсөн оны эцсийн байдлаар 26400 тонн зэсийн баяжмалыг худалдсан бөгөөд энэ жил “Оюутолгой”-н боловсруулах үйлдвэрээс 150-175 мянган тонн зэсийн баяжмал гаргахаар төлөвлөжээ.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар