Чойбалсан, Дорнод
БизнесУул уурхайХААДэд бүтэцБанк санхүүҮнэт цаасТөсөвТендерДэлхийХүчтэй тоглогчид
 
 

Газар тариалангийн техник, технологийн үзүүлэх сургалт Халхгол суманд боллоо

2015-08-03 13:30

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэрэглэгдэж буй техник тоног төхөөрөмж,технологийг суртачлах, экспортын баримжаатай тариалангын үйлдвэрлэлийн бүс бий болгох боломжийг бүрдүүлэх, газар тариалангын техник импортлогчдийг тариаланчдад танилцуулах, техник технологийн үзүүлэх сургалтыг Дорнод аймгийн Халхгол суманд зохион байгууллаа. Үзүүлэх сургуулийг Дорнод аймгийн газар тариалангын үйлдвэрлэлийн 70 наруй хувийг эзэлдэг Халхгол суманд Дорнод аймгийн Засаг даргын тамгийн газар, Хөдөө аж ахуйн газраас хамтран зохион байгуулсан.Үзүүлэх сургалтанд Дорнод аймгийн газар тариалан бүхий 6-н сумын хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн,сумдын удирдлага, газар тариалгын аж ахуйн төлөөлөл,газар тариалангийн салбарт техник импортлогч Вагнер ази, Энсада МСМ групп зэрэг байгууллагуудын худалдааны төлөөлөгчид оролцсон. Үзүүлэх сургуулийг Халхгол суманд газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байгаа Алтай группийн хотхонд тэдний үйлдвэрлэлийн паркийг түшиглэн зохион байгуулсан бөгөөд Вагнер ази,Инсада, МСМ группүүд өөрсдийн оруулж ирдэг техник ,технологи болон техникийн үйлчилгээ, сургалт,борлуулалтын нөхцлүүдийнхээ талаар тариалан эрхлэгчдэд танилцуулга хийж, техникүүдтэйгээ газр дээр нь танилцуулга хийсэн. Газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй өсөн нэмэгдэхтэй зэрэгцэн байгаль орчинд халгүй,хөрсийг элэгдэлээс хамгаалсан технологиор үйлдвэрлэл эрхэлж тогтвортой ургац авч эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэх асуудал газар тариаланчдад тулгарч байгаа ялангуяа Халхголын бүс нутгийн хөрс эмзэг,тал газрын салхи ихтэй тул хөрсний элэгдэлд орох нь амархан байдаг тул хөрсний элэгдлээс хамгаалсан сүүлийн үеийн тэг элдэншүүлэх технологи буюу газрын хөрсөнд бага нөлөөлөх аргаар тариалалтаа явуулах техникүүдийг ашиглаж эхлээд байна.Мөн хөрсөө хамгаалах үүднээс бусад сэлгээний тарималуудыг тарих,газар тариалангын үйлдвэрлэлийн технологийн горимыг чанд мөрдөх зэргээр ажиллаж эхлээд байна. Атрын анхны шан татахаас хураах хүртэлхи бүх үе шатанд хэрэглэгдэж байгаа техникүүдийн ажиллах зарчим зориулалтын талаар оролцогчдод бодитоор талбайд ажиллуулж үзүүлсэн.Хэдийгээр тариалах талбайгаа нэмэгдүүлэх, тариалалт явуулах хэмжээ нэмэгдэж байгаа ч техникийн хүрэлцээ хангамж, техник технологио зөв тооцоолон шинжлэх ухааны үндэслэлтэй, байгаль орчинд ээлтэй тариалалт явуулах нь чухал талаар үзүүлэх сургалтанд оролцогчид санал нэгдсэн.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар