Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Зүүн бүсийн шүүх Дорнод аймагт ажиллана

2015-07-09 09:53

Монгол улсын их хурлаас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, тус хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн эхэлсэн.

Шинээр дагаж мөрдөгдөж эхэлсэн Шүүх байгуулах тухай хуулиар Дорнод аймагт  Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн давж заалдах шатны 2, анхан шатны 3, нийт 5 шүүх байршин, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах Шүүхийн тамгын газар  нийт  21 шүүгч  60  шахам ажилтантайгаар аймаг орон нутагтаа төдийгүй Зүүн бүсийн хэмжээнд шүүн таслах ажиллагааг явуулж  байна.

2015 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэвшүүлсэн зорилтын хүрээнд  шүүхийн шинэтгэлийн үр дүн, Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах,  “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг орон нутагт  хэрэгжүүлэх ажлын  хийж хэрэгжүүлж байна



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар