Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Даншгийн аварга Дугарын хөшөө төрсөн нутагт нь сүндэрлэлээ

2015-07-06 15:16

Монголын бөхийн түүхэнд Сэцэнхан аймгийн Санбээсийн хошууны Хөгнө хавиар нутагтай Галын голын отгийн Омбой  зааны хүү ах дүү 2 дархан аварга 1800 гаад оны төгсгөлөөр Халх нутагт алдаршсан байдаг. Дүү аварга Дугар нь 1852 он буюу төр гэрэлтийн 32-р онд одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг Ухаа хошуу гэх газар мэндэлсэн байдаг. Монгол бөхийн түүхэнд тэмдэглэснээр ах аварга Гэлэгсэнгэ нь даншгийн наадамд 3 удаа,арван засгийн наадамд 7-н удаа түрүүлсэн бол дүү аварга Дугар нь даншиг наадамд 9 удаа,арван засгийн наадамд 5-н удаа түрүүлсэн эгэлгүй хүчтэнгүүд байжээ.Даншгийн наадамд нэгэн удаа ахынхаа өмнөөс ам аван нэг даваанд 2 удаа барилдсаар түрүүлж байсан даншгийн аварга Омбойн Дугарын төрсөн нутагт түүний гэрэлт хөшөөг 2009 онд Сэргэлэн сумын засаг даргын санаачлагаар байгуулж байсан бол энэ жил тус сумын үндэсний бөхийн холбооны холбооны санаачлагаар Монгол улсад хамгийн анх удаа хамгийн өндөр хөшөөг сумандаа босголоо.Хөшөө 4,5 метр өндөр,суурь хэсэгтэйгээ 6,5 метр Дугар аварга дэвж буй дүрслэлтэй хөшөө болжээ.Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэд 2009 онд Гэрэлт хөшөөг нь босгосноос хойш нутгийн залуус аймаг сумандаа амжилттай барилдаж сүүлийн жилүүдэд аймгийн цолыг алгасгалгүй авч байгаа манай нутагт бөхийн удам сэргэж байна хэмээн бэлэгшээж байлаа.Хөшөөг нутгийн иргэдийн хандив тусламжаар босгосон байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар