Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

ЕБС-н Эко клубын сурагчдын дунд танин мэдэхүйн аялал зохион байгууллаа

2015-06-04 15:23

БОАЖГ-аас Олон улсын Биологийн төрөл зүйлийн өдрийг тохиолдуулан 2015.05.25-2015.05.27-ны өдрүүдэд сумдын ЕБС-ийн сургуулийн эко клубын сурагчдын дунд танин мэдэхүйн аялал зохион байгууллаа. Олон улсын Биологийн төрөл зүйлийн өдрийг тохиолдуулан Монгол дагуурын Дархан цаазат газрын орчны бүсэд орших Чух нуурын эрэг дээр Чулуунхороот сумын Тогоруухан, Дашбалбар сумын Гангар хун, Баяндун сумын Минжхэн, Хэрлэн сумын Ногоон байгаль ерөнхий боловсролын өсвөрийн байгаль хамгаалах эко клубын сурагчдын дунд усны болон эргийн шувуу таних, усны бохирдол хэмжих, клубүүд туршлага солилцох сургалтыг аймгийн “Байгаль орчин аялал жуулчлалын газар”, “Эко системд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөнд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгууллаа. Уг өдөрлөгийн зорилго нь сумдын экологийн клубийн үйл ажиллагааг бусад сумдад танилцуулах, туршлага солилцох, клүбийн хүүхдүүдийн экологийн мэдлэгийг нэмэгдүүлэх явдал байлаа. Өдөрлөгийн үеээр зохион байгуулагч байгууллагаас Чух нуурын эрэг дагуу шувуу ажиглах аялал хийж сурагчдын дунд авхаалж самбаа сорисон тэмцээн зохион байгуулсанд усны болон эргийн шувуу ажиглах, таних тэмцээнд Дашбалбар сум Гангар хун баг 1-р байр, Баяндун сумын Минжхэн баг 2 –дугаар байр эзэлсэн. Хог хаягдал болон гарын доорх материал ашиглан хийсэн бүтээлч ажлыг шалгаруулах тэмцээнд Дашбалбар сумын Гангар хун баг 1-р байр, Чулуунхороот сумын Минжхэн баг 2-р байр эзэллэсэн бөгөөд өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа. Мөн Улз голын сав газарт цэвэр усны шинжилгээ хийх Улз голд амьдрагч шавжийг ангилан тэдгээрийг таних, ямар амьтан цэвэр усанд амьдардаг ямар амьтан бохирдолтой усанд амьдардаг талаар сурагчиддаа мэдлэг олгосон. Нөхөрсөг уулзалтын төгсгөлд энэхүү уулзалтаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах байх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрэв



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар