Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Хил хамгаалахад туслах хүчний салбар зөвлөлийн хурал боллоо

2015-05-28 11:29

 Хил хамгаалах туслах хүчний салбар зөвлөлийн уулзалт 5-р сарын 27-нд Хилийн 0275-р анги дээр боллоо. Уулзалтыг нээж хилийн 0275-р ангийн захирагч, дэд хурандаа Д.Батмөнх Хил хамгаалах туслах хүчний гишүүд болон хилчиддээ хандан нээж үг хэллээ. Тус уулзалтанд ХХТХ-ийн салбар зөвлөлийн дарга, Сумын Засаг дарга Ж.Дорж, ХХТХ-ийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Бат-Амгалан, ХХТХ-ийн зөвлөлийн гишүүн, Заяат багийн Засаг дарга Т.Батжаргал, Бэрх багийн Засаг дарга М.Байгал, ХХТХ-ний гишүүн Сум дундын ойн ангийн байгаль хамгаалагч Б.Ганболд, Ногоон цээл ойн нөхөрлөлийн ахлагч В.Батзориг, Заяат багийн малчин М.Энхбаатар, И.Оюунбат, ЗДТГ-ын МТТМэргэжилтэн Б.Баяр нар оролцлоо.

Булган аймгийн Тэшиг суманд зохион байгуулагдсан “Ой тайгын бүсийн хил хамгаалалтад туслах хүчний нэгдсэн зөвлөгөөн”-д оролцсон тухай зурган тайлан, Хууль зүйн сайдын 1/1 тоот албан даалгавар, хил хамгаалах туслах хүчний нэгдсэн зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг Хил хамгаалах туслах хүчний гишүүддээ танилцуулж албан ёсоор гардуулж өглөө.  

Хил хамгаалах туслах хүчний салбар зөвлөлийн гишүүд болон ангийн нийт бие бүрэлдэхүүнд хандаж сумын Засаг дарга Ж.Дорж, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Бат-Амгалан нар үг хэллээ.

Хил хамгаалах ерөнхий газрын даргын “Хүндэт жуух бичиг”-ээр сумын Засаг дарга Ж.Дорж шагнагдсаныг хилийн 0275-р ангийн захирагч дэд хурандаа Д.Батмөнх гардуулахын зэрэгцээ хил хамгаалах туслах хүчний гишүүдэд үнэмлэх гардуулж, гурвалсан гэрээ байгууллаа



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар