Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Зүүн бүсийн "Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг -2015” тэмцээн Дорнод аймагт боллоо

2015-05-04 15:45

Зүүн бүсийн "Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг -2015” тэмцээн Дорнод аймагт боллоо

2015 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд Дорнод аймагт МонголУлсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй "Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг -2015”-ын Зүүн бүсийн аймгуудын тэмцээн хоёр өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.Монгол Улсын бүх шатны шүүгч, шүүхийн захиргааны ажилтны эрүүл мэндийг хамгаалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой угтэмцээний Зүүн бүс буюу 7 дугаар бүст Хэнтий аймгийн Хэрлэн сумандахь Сум дундын 28 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүх, Дорнод аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээршүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Сум дундын 10 дугаар шүүх, Сүхбаатар аймаг дахь Сум дундын 19 дүгээршүүх, Захигааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүх, Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь Сум дундын 29 дүгээр шүүхийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон.Хоёр өдрийн турш спортын 6 төрөл, ажил мэргэжлээрээ өрсөлдсөн Зүүн бүсийн аймгуудын “Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015”  тэмцээний ганцаарчилсан төрлүүд болох ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймаг дахь Сум дундын 10 дугаар шүүхийн шүүгч Б.Энхбаатар, эмэгтэйчүүдийн төрөлд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 14  дүгээр шүүхийн шүүгчийн туслах Э.Цолмон, шатрын эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн шүүгч П.Амаржаргал, Хэнтий аймаг дахь Сум дундын 28 дугаар шүүхийн шүүгч Л.Цэрэндулам, снукер билльярдын  эрэгтэйчүүдийн төрөлд Сүхбаатар аймаг дахь Сум дундын 19 дүгээр шүүхийн шүүгч С.Насанбуян, эмэгтэйчүүдийн төрөлд Сүхбаатар аймаг дахь Сум дундын 19 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч П. Болормаа нар тэргүүн байрыг эзэлж алтан медалийн эзэд болсон.Харин багийн спортын төрөл сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдэд Хэнтий аймаг дахь Сум дундын 28 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн баг, эмэгтэйчүүдийн төрөлд Сүхбаатар аймаг дахь Сум дундын 19 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн баг, гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Сум дундын 10 дугаар шүүхийн баг, эмэгтэйчүүдийн төрөл Сүхбаатар аймаг дахь Сум дундын 19 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн баг, олс таталтын төрөлд Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Иргэний давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Сум дундын 10 дугаар шүүхийн баг тамирчид тэргүүлж алтан медалийн эзэд боллоо.

Хоёр өдрийн турш авхаалж самбаа хурд хүч, оюун ухаанаа сорьсон  “Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” уралдаан зөвхөн спортын төрлөөр төдийгүй ажил мэргэжлийн уралдаанаар шилдэгүүдээ тодруулсан.Шүүгчийн туслах, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэсэн ангиллаар шилдэгүүдээ тодруулсан ажил мэргэжлийн уралдааны шилдэг шүүгчийн туслахаар Дорнод аймаг дахь сум дундын 10 дугаар шүүхийн шүүгчийн туслах Ж.Уранболор, шилдэг шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын 19 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар тодорч мэргэжил нэгтнүүдээ тэргүүлж алтан медалийн эзэд болов.Энэ удаагийн Зүүн бүсийн аймгуудын “Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” уралдааны шилжин явах цомын эздээр Сүхбаатар аймгийн Сум дундын 19 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуягаар ахлуулсан баг тамирчид тодорсон.МонголУлсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй "Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн уралдаан, спортынөдөрлөг -2015” уралдааны бүсийн тэмцээнд тэргүүлсэн багууд 5 дугаар сард Улаанбаатар хотноо чуулж шигшээ тэмцээнийхээ шилдэгүүдийг тодруулах юм.

Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Сум дундын 10 дугаар шүүхийн Тамгын газар



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар