Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Шүүхээс 76 хүнд ял оногдуулсан байна

2015-04-20 15:02

Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх нь 2015 оны 1 дүгээр улиралд нийт 25 давж заалдах гомдолтой иргэний хэрэг хүлээн авч 16 хэргийг  хянан  шийдвэрлэсэн

Нийт хүлээн авсан давж заалдах гомдолтой хэргийн 10 нь Хэнтий аймаг дахь Сум дундын 28, Сум дундын 29 дүгээр шүүхийн шийдвэрлэсэн хэрэг , 9 нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын 19 дүгээр шүүхийн шийдвэрлэсэн хэрэг, 6 нь Дорнод аймаг дахь Сум дундын 10 дугаар шүүхийн шийдвэрлэсэн хэрэг  байна.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн тухайд 2015 оны 1 дүгээр улиралд Нийт 72 гомдол, эсэргүүцэлтэй хэрэг хүлээн авснаас  58 хэрэг хянан шийдвэрлэсэн бөгөөд 32 нь Дорнод аймаг дахь Сум дундын 10 дугаар шүүхийн шийдвэрлэсэн хэрэг ,23 нь Хэнтий аймаг дахь Сум дундын 28, Сум дундын 29 дүгээр шүүхийн шийдвэрлэсэн хэрэг, 17 нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын 19 дүгээр шүүхийн шийдвэрлэсэн хэрэг эзлэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх нь 2015 оны 1 дүгээр улиралд захиргааны хууль бус актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хэмээн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нийт  6 нэхэмжлэл хүлээн авсан байна. 

2015 îíы 1 дүгээр улирлын байдлар Сум дундын 10 дугаар ø¿¿õ 225 иргэний хэрэг хүлээн авснаас 176 èðãýíèé õýðãèéã õÿíàí øèéäâýðëýсэн.

Мөн эрүүгийн 76 хүнд холбогдох 54 эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэсэн байна. Үүнд Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 17 , Танхайрах гэмт хэрэг 1 , Хүнийг санаатай алах гэмт хэрэг 1 , Танхайрах гэмт хэрэг 1 , Хүчиндэх гэмт хэрэг 3, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 6 , Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг  4, Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 3 байна.

Шүүхээс 76 хүнд ял оногдуулснаас хорих ял 62 хүнд, 1 хүнд албадан ажил хийлгэх ял, 13 хүнд баривчлах ялыг тус тус оногдуулсан байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар