Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Хичээлийнхээ хажуугаар ажиллахад юу анхаарах ёстой вэ?

2014-01-13 17:32

1. Ажлын үр дүн- Хичээлийнхээ хажуугаар амжуулаад тогтмол ажилд орно гэдэг маш сайн хэрэг. Харин тухайн ажилдаа эзэн нь болж, үр ашигтай хөдөлмөр хийж байна уу гэдгээ байнга анхаараарай. Тэгэхгүй бол хоёрын хооронд, гурвын дунд л “хоосон” гүйгээд байж мэдэх юм шүү. Сурч байхдаа ажиллахын давуу тал нь туршлага хуримтлуулж, ажил дээр гараагүй байхдаа алдаж онож үзэх юм. Энэ нь чамайг дипломоо бариад өөр газар очиход дөнгөж төгссөн дадал туршлагагүй оюутаны дүрээр харагдахгүй байхад тусална.

2. Ар гэрийн ажил- Ахуйн ажлаа зөвхөн гэрийнхэндээ л даатгаж болохгүй. Хичнээн завгүй байгаагаа чи өөрөө сайн мэдэх ч тэд яг чам шиг мэдрэхгүй байгаа. Тиймээс аав ээждээ “Намайг яагаад ойлгохгүй байгаа юм” гэж уурлахын оронд “Ойрд их ажилтай байна аа. Гэхдээ би бүтэнсайн өдөр гэрээ нэг сайн цэвэрлэнэ ээ гэж бодоод л байгаа” гэх мэтээр эртхэнээс “нүхээ малтаж” байх хэрэгтэй. Яг хөөрхөн молтогчин туулай шиг.

3. Сурлагын амжилт- Хэзээ ч орхиж болохгүй зүйл бол энэ. Цалин авч, өөртөө хүртэл “том” санагдаж байж болох ч хичээлээ бүү мартаарай. Хийсэн ажил бүрээ санаандаа хүртэл хийдэг ажлын зарчмаа сургууль дээрээ ч гэсэн мөрдөх хэрэгтэй. Яагаад гэвэл чиний хэдэн жилийн турш хийх ёстой чухал “ажил” чинь хичээл шүү дээ.

4. Хувийн амьдрал- Ажил гэр сургууль гэж явсаар байгаад хувийн амьдралаа ор тас мартаж байгаа юм биш биз? Долоо хоногт дор хаяж хоёр болзоо хийж, үдийн хоолоо найз залуутайгаа идсэн хэвээр байгаа бол ч ингэж хэлэхгүй л дээ. Харин үгүй бол чиний хувийн амьдрал аажим аажмаар ажил сургууль хоёрын чинь цаана замхарч байж мэдэх юм. Ажлаа тараад саяхан танилцсан залуутайгаа кино үзэх эсвэл хайрттайгаа гадуур зугаалахаас бүү зугт. Хөгжилтэй, өрнөлтэй амьдарсандаа чи хэзээ ч харамсахгүй.

5. Хөгжиж дэвших- Ажил хийхээ хөгжиж дэвших гэж андуурч болохгүй шүү. Чамайг өөр төвшинд аваачих, сургалт, семинар, клубын тухай энд ярьж байна. Биеэ хөгжүүлэх, боловсролоо дээшлүүлэх боломж бүрийг ашиглаж бай. Завгүй, цаггүй гэдэг бол зүгээр л шалтаг. Хичээвэл чи аль алиныг нь амжуулж чадна.

6. Өөртөө цаг гаргах- Хэзээ хамгийн сүүлд өөртэйгээ ярилцсан бэ? Зүгээр л тэнгэр лүү хараад, бүхнийг тунгаан бодож байгаа юу? Ганцаараа галлерэй үзсэн чинь жилийн өмнө л юм биш биз? Заримдаа бүх зүйлийг амжуулаад яваад байгаа юм шиг мөртлөө хамгийн чухал зүйл болох өөрийгөө мартчихсан л давхиж явдаг шүү дээ. Үүнээс болж л аюул учирдаг. Гэнэтхэн ямар ч утга учиргүй амьдарч байгаа мэт санагдаж, бүгдийг орхиод зугтаачихмаар мэдрэмж төрж байсан бол өөртөө хангалттай цаг гаргаж байгаагүйн л дохио. Тиймээс долоо хоногт заавал нэг удаа өөртэйгөө л байх цагийг гарга. Ажлаасаа зориуд эрт гараад цонхон талдаа суудалтай кафе орж, сайхан кофе, амттай бялуу идэнгээ гадаахыг тольдон аж. Яг өөрийнхөө доторхыг харж байгаа юм шиг.

7. Найзууд- Хамгийн сүүлд оруулсныг минь уучлаарай. Тэд маань үргэлж л хана хэрэм шиг, дэргэд байдаг болохоор бүр мартаж орхиж. Юу ч болсон чиний талд л зогсдог сайн найзууддаа заавал цаг заваасаа зориулаарай. Маргааш нь эрт босож, чухал илтгэл тавих байсан ч нэгнийдээ очин халуун дулаан яриа өрнүүлэхээс бүү татгалз. Ганц өдрийн нойроо хугаслана л биз. Найзуудтайгаа байн, тэднийгээ ойлгож хайрлах гэдэг хүн болгонд тохиолдоод байдаггүй аз завшаан шүү дээ.

Эдгээрийг амжуулангаа хөгжилтэй амьдрах ёстойгоо мартаагүй биз?

оруулсан Д.Амаржаргал



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар