Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Түймрээс төрсөн бодол /фельетон/

2015-03-27 18:58

Хавар цаг ирж өдөр өдрөөр дулаарч хүн малгүй сэтгэл өөдрөг байна.Тал сайхан нутагт минь өнөтэй өвөл болж хавар ч аядуу сайхан байтал хөрш 2 аймгаас түймэр орж ирснээс хүн малгүй сандралдаж,4,5 өдөр ааг хийх амьсгаагүй хөдлөж зарим нь одоо хэр нь үргэлжилж байна.Үүрэг хүлээж тангарга өргөсөн болохоороо нөгөө л хэдэн Онцгой байдлын албаны залуус нойр хоолоо умартан зүтгэж л явна.Сэтгүүлч миний бие түймрийн голомтонд ажиллах явцдаа ажигласан хэдхэн зүйлсээ эрхэм малчин түмэндээ “муу юм саналгүй хэдэн хатуу үг “ хүргэх гэсийм.

Ассан түймэр алсаас харагдахад малчин түмэн айж түгших нь аргагүй гэхдээ арай л арчаагүй байна. Хот дүүрэн малтай,хэдэн төрлийн унаатай хэрнээ галаас хамгаалах ганц ч багажгүй гар хоосон сууж байх юм. Уг нь 200 гаруй мянган төгрөгний үнэтэй гал үлээгч авч эс чадлаа гэхэд гар цохиур төмөр шүүр боловч  хийгээд тавьчихаж болно доо.Гэр хотоо тойруулаад галаас хамгаалах зурвас татаж бас болно доо. Уг нь буянт малынхаа хүчээр бас ч үгүй орлоготой л байгаа шүү дээ.Ноос ноолуурын урамшуулал,мах сүү гээд л.........Найр наадам ,хурдан мориндоо болохоор яадаг билээ.......

Бас тэгээд их амиа бодсон сэтгэлтэй байх юм.Өөрсдийнхөө гэр нутгийнхаа ойр орчмоор түймэр ирэхэд л Онцгой байдлын албан хаагч нартай хамт байж байгаад л гэр нь өнгөрмөгц алга болцгоодог талаар Онцгойгийн албан хаагч нар ярьж байх нь .Бас манайх шатлаа та нар унтраа гэдэг гэх, цаана нь өчнөөн айл байгааг ,өчнөөн нутаг бэлчээр шатаж байгааг тоодоггүй гээд бас “олон юм ярьдаг гэнэ.Тэд та бүхнийг бүгдийн аварч хамгаалахаа мэднэ шүү дээ.

Би бүх малчдыг хэлээгүй шүү.Гарын хуруу урттай богинотой гэж ярьдаг.Нутаг бэлчээр,айл саахалтаа бодсон,аюулаас сэргийлэх багажтай арга хэмжээ авсан айлууд ч байнаа байна.

Хэлж ирдэггүй хийсэж ирдэг гал усны аюулаас эрхэм та бүхэн өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж болгоомжтой сэрэмжтэй байгаач ээ гэж хүссэн дээ”тэсгэлгүй хэдэн хатуу үг” хэлж орхилоо.Төр хийхээ хийнэ түмэн олон ч бас хийдгээ хийж хөрөнгөө хамгаалах нь үүрэг шүү. Тунгаана биз дээ 



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар