Чойбалсан, Дорнод
БоловсролЭрүүл мэндЭкологиИргэдСумдХууль эрх зүйХэрэгцээтОюутны мэдээБүтээн байгуулалтХөрш аймгууд
 
 

Монголчууд хэзээ шинэлэх вэ?

2014-01-12 13:37

Мамба дацан” хийдийн хамба лам Д.Нацагдорж, Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн, “Нархажид” сүмийн тэргүүн Д.Мэндбаяр, “Дээд судалгааны хүрээлэн”-гийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Бямбажаргал нар үндэсний уламжлалт цагаан сараа  тэмдэглэх талаар сүүлийн үед гараад байгаа маргаанд хариу өгч   мэдээлэл хийлээ.“Монголчуудын тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сар  бол ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, ёс заншлаараа бахархах, нялхас, залуу үеэ энэрэн асрах, хийморь лундаагаа дэлгэрүүлэх, байгалиа хайрлан хамгаалах, хүн байгалийн уялдаа холбоог сайжруулах, буяныг хураах зэрэг чухал утга учиртай баяр юм.Зурхайн ухааныг тооцоолон бодох уламжлалт арга байдаг. Цаг хугацааг монголчууд нар, сар, гаригийн хөдөлгөөнийг ажиглан судалсаны үндсэн дээр хосолсон цаглабарыг бүтээж байсан. Ингэхдээ нар жил, сарны сар, дэлхийн хоногийн ниргэлтийг харгалзуулан тогтоох  альгоритем буюу шуум онолыг гаргаж “Төгс Буянт” зурхайн ёс хэмээх орчин үеийн хэлээр нэрлэж хэрэглээд мянга гаран жилийн нүүрийг үзэж байна.

Энэхүү онолын эх сурвалж нь “Бурхан багшийн зохиол”, “Цагийн хүрдний номлол”-д  байдаг. Тийм учраас зурхай бол ард түмний  ухаан юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн монголчуудад зориулсан бус дэлхийн соёлт ард түмэн хэзээ ч авч хэрэглэж болох ухаан. Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа зурхайн ухааны онолыг Сүмбэ Хамба Ишбалжир 1747 онд “Төгс Буянт” шинэ зурхайн “Их хөвгүүний судар”-т  туурвиж байсан. Энэхүү судар нь зохиогчийн сан хөмрөгт хадгалагдсан байгаа. “Төгс Буянт” зурхайн ёс нь   зохиогчтой, эх сурвалж бүхий төгс боловсорсон байдаг.Сүүлийн үед монголчуудын дунд  буруу ойлголт гарч байна. Л.Тэрбиш гэдэг хүний бичсэн зурхайг түүний гаргасан зурхай мэтээр ойлгож, ярьдаг. Гэтэл тийм биш. Түүний бичсэн цаг тооны бичгийг олон зурхайч эрт дээр үеэс бичиж, тэр нь уламжлагдан ирсэн юм” хэмээн “Мамба дацан” хийдийн хамба лам Д.Нацагдорж ярилаа. Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

“Мамба дацан” хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж:

-Зурхайн ухаанд суралцсан хүн монголд хэр их байдаг вэ. Ямар хүнийг зурхайч гэх вэ?
-Уламжлал ёсоор бол зурхайн ухаанд суралцдаг хүмүүс  шашны ухааны боловсролыг 10 гаран жил суралцаад   нарийн мэргэшиж зурхайгаар дагнан зэрэг, цол хамгаалсан хүнийг хэлдэг байсан.  Зурхай бол өнөөдөр  ийм ёс журмаар явж байна уу гэхлээр үгүй байна. Зарим хүн зурхайн ухааныг  мэдэхгүй байж хүн ардыг будилуулах оролдлого хийж, бизнес, улс төр хийгээд байгаа хүмүүн  олширлоо.

-”Төгс Буянт” шинэ зурхайн, зурхайч Д.Дашцэрэнгийн зурхайгаас яагаад зөрөөд байгаа юм бол?
-Монголчууд Төвдийн цаглабарыг ашигладаг гэсэн ойлголтыг ард түмэнд түгээж байгаа нь харамсалтай. Энэхүү асуудлыг  монголын лам, хуварга, зурхайч нар мэдэхгүй байгаа зүйл  байхгүй. Төвдийн төр болоод түг ёс, монголын зурж байгаа “Төгс Буянт” зурхай ёсоор өөр байдаг.

-Юунаас болж ийм байдалд орох болсон бэ?
-Сүүлийн хэдэн жил зурхайн ямар ч анхны мэдэгдэхүүнгүй, эрх ашиг, нэр хүндээ өргөх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн  ятгалгаас болж цагаан сарын баяраа тэмдэглэж чадахгүй болох нээ. Үүнийг ард түмэн ойлгож байгаа. Энэ асуудал энгийн юм шиг атал гай барцад дагуулж байна. Өөрөөр хэлбэл, зурхайч Д.Дашцэрэн гэгч хүн “Өглөөний сонин”-д ярилцлага өгсөн байна лээ. Тэрбээр “Үлэмжийн хулгана” гэх тодотголтой цаг тооны бичиг гаргасан талаар ярьсан байсан. Гэтэл “үлэмжийн” гэсэн нэр томъёо  жарныхд  байдаггүй. Нөгөө талаар хоёрдугаар сарын 8-ны өдрийг “хар салхин” өдөр гэж тодорхойлсон байсан. Энэ үг ямар ч зурхайн ухааны нэршилд байхгүй. Энэ мэтчилэн өөрсдийн мунхаг ухаанаар цаг тооны бичиг зохиож бизнес хийж байгаа нь ухвар мөчид бодлыг газар авахад түлхэц болж байна. Мөн тэрээр хоёрдугаар сарын 8-нд шинэлэх юм бол монголчууд гурван жилийн турш гай барцдаас салахгүй хэмээн ард түмнийг   айлган сүрдүүлсэн. Энэ бол нэг талаараа гэмт хэргийн шинжтэй гэж  үзэж байгаа.

Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн

-Та бүхний энэхүү мэдэгдэл чинь ард түмнийг тулган шаардаад байгаа юм биш үү. Өөрөөр хэлбэл бидний гаргасан зурхайгаар сар шинийн баяраа тэмдэглэ гэж хэлэх гээд байна уу?
-Тулган шаардсан зүйл байхгүй.  Ухвар мөчтэй хүмүүсийн гаргаж байгаа  энэхүү байдлаас ард түмэн минь холуур байгаасай хэмээн хүсэж байна.

-Д.Дашцэрэн болоод бусад зурхайчтай уулзах санал тавьж байсан уу?
-Санал тавьж, уулзсан. Тэдгээр хүмүүстэй уулзаж ямар учраас ийм цаг тооны бичиг гаргаад байгаа талаар асуухад хариулах нэг ч хүн байхгүй байсан. Баримт нь байхгүй болохоор аргагүй биз. Тэд  өөрсдийгөө зурхайч гээд байгаа  ч төвд хэл мэдэхгүй.

-Зурхайч  Д.Дашцэрэн  төвд хэл мэддэггүй хэрэг үү?
-Судлаач н.Гомбожав  төвд хэлээр бүтээл туурвидаг хүний  тоог 200 гэж гаргасан. Үүний дотор Д.Дашцэрэн гэдэг хүний нэр байхгүй.

Мөнгөний хойноос хөөцөлдөж байгаа хэрэг
Энэ талаар зурхайч Д.Дашцэрэнгээс тодрууллаа.

-Монголчууд цагаан сараа хэзээ тэмдэглэхээ мэдэхээ байлаа. Таныхаар бол хэзээ тэмдэглэх нь зөв бэ?
-Цагаан сар бол ахас, ихэстэй  хүндэтгэл үзүүлж, буян хураадаг сайхан баяр. Гэтэл мөнгөний хойноос улангассан хэсэг нөхдийн балгаар энэ баяраа хэзээ, хэрхэн тэмдэглэхээ иргэд мэдэхээ байлаа. Ингэж хэрхэвч болохгүй. Хятадын “шар” зурхай гээд байгаа чинь дэлхий дахинд хэрэглэдэг. “Монгол шар” зурхайгаар бол шинийн нэгэн хоёрдугаар сарын 7-нд тохиож байгаа. Энэ  өдөр сар, дэлхий хоёр давхцдаг  юм.

-Та зурхайч мөн үү. Аль эсвэл?
-Өөрийгөө магтсан болно байх. Би зурхайн ухааныг судалсан хүн.

-Хэсэг лам нар хоёрдугаар сарын 8-ныг шинийн нэгэн гэсэн. Энэ тал дээр тайлбар хэлээч?
-Шуудхан хэлэхэд мөнгөний хойноос хөөцөлдөж байна. Тэр нөхдүүдийн тэмдэглэнэ гээд байгаа өдөр нь “хар салхин” өдөр тохиож байгаа. Эл өдөр хэрэв золголоо гэхэд гурван жил гай барцдаас салахгүй.

-Та ямар үндэслэлээр эл өдөр золгоно гэж хэлээд байгаа юм бэ?
-Дээр хэлсэн “Шар” зурхайг дэлхий нийтээр хэрэглэдэг. Өнгөрсөн жил монголчууд  “Монгол шар” зурхайгаар шинэлж байсан шүү дээ.

“Мамба дацан”,”Түвдэнпэлжээлин” хийд,”Нархажид” сүм цагаан сарын баярын шинийн нэгэнг хоёрдугаар сарын 8-нд тохиож байгаа гэсэн бол зурхайч Д.Дашцэрэн эл өдрийг “хар салхин” өдөр хэмээн тодорхойллоо.  Харин энэ тал дээр Бурхан шашны төв Гандан тэгчилэн хийд ямар байр суурьтай байгааг тус хийдийн хэвлэлийн төлөөлөгч Б.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Ард иргэд цагаан сарын баяраа хэзээ тэмдэглэх вэ гэсэн эргэлзээнд орчихлоо. Яг хэзээ шинийн нэгэн тохиож ахмад буурлуудтайгаа золгох вэ?
-Шинийн нэгний өдөр хоёрдугаар сарын 8-нд   тохиож байгаа. Тэгэхээр эл өдөр ихэс дээдэстээ хүндэтгэл үзүүлэх болно.

-Эл жилийн өнгө “Төгс Буянт” зурхайд ямар бууж байгаа вэ?
-Энэ жилийн ноён нурууг хаврын амьсгал орох өдрийн махбодийг голлон шинжиж үзвэл:
Шар толгойтой, улаан ходоодтой, биеийн өнгө нь хөх, эвэр, чих, сүүл нь улаан, хөх омруутай, дөрвөн шийр нь хөх, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан үхрийн баруун талд унгасан шилбүүр барьсан, шар хувцастай, ногоон бүстэй, хөх биетэй, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар нөгөө гэзгээ баруун чихнийхээ урдуур хийсгэсэн, хоёр гуталгүй залуу алхаж явна.

Энэ зургийн үрийг тайлан үзвэл:
Хур бороо, цас элбэгтэй хүйтэн жил болно. Хүн ардад ээлтэй сайн ч бадгана өвчин гарна. Ихэс дээдэст ширүүн, дунд суудалтанд амгалан сайн, эгэл ардад маш ширүүн жил болно. Ерөнхийдөө сайн үйлс бүхэн дэлгэрсэн амгалан жаргалантай сайхан жил болно. Ялангуяа үхрийн өнгийг хөх өнгө зонхилж байгаа тул жилийн турш тунадас их орж, үр тариа элбэг дэлбэг, мал сүрэг тарга хүчтэй тэнүүн сайхан байна.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

nolvadex, (46.161.9.32)2017-07-16 04:55
nolvadex,

tenormin, (46.161.9.32)2017-07-15 01:13
tenormin,

arimidex, (46.161.9.32)2017-07-13 22:06
arimidex,

acyclovir, (46.161.9.32)2017-07-05 06:23
acyclovir,

ampicillin, (46.161.9.32)2017-07-04 23:17
ampicillin,

levitra cost, (46.161.9.32)2017-07-02 17:36
levitra cost,

prednisolone tablets, (46.161.9.32)2017-07-02 12:49
prednisolone tablets,

more helpful hints, (46.161.9.32)2017-07-02 02:29
more helpful hints,

price of seroquel, (46.161.9.32)2017-07-01 23:59
price of seroquel,

purchass of prednisolone tablets, (46.161.9.32)2017-07-01 20:35
purchass of prednisolone tablets,

vigara, (46.161.9.32)2017-07-01 15:40
vigara,

metformin 500mg, (46.161.9.32)2017-07-01 02:01
metformin 500mg,

viagra, (46.161.9.32)2017-06-26 23:27
viagra,

clicking here, (46.161.9.48)2017-05-16 17:31
clicking here,

find out more, (46.161.9.48)2017-05-13 22:51
find out more,

clomid, (46.161.9.48)2017-05-13 22:49
clomid,

furosemide, (46.161.9.48)2017-05-12 23:32
furosemide,

cheap vardenafil online, (46.161.9.48)2017-05-12 23:06
cheap vardenafil online,

bactrim, (146.185.234.48)2015-10-25 03:49
bactrim,

finasteride buy, (146.185.234.48)2015-10-24 05:52
finasteride buy,

elimite, (146.185.234.48)2015-10-18 20:28
elimite,

buy lasixonline, (146.185.234.48)2015-10-18 17:22
buy lasixonline,

buy augmentin, (146.185.234.48)2015-10-08 16:19
buy augmentin,

medrol, (146.185.234.48)2015-10-07 18:55
medrol,

baclofen, (146.185.234.48)2015-09-29 08:09
baclofen,

viagra, (146.185.234.48)2015-09-28 13:03
viagra,

hottie amateur teen cam, (146.185.234.48)2015-09-18 14:08
hottie amateur teen cam,

bupropion, (46.161.41.34)2015-08-17 09:13
bupropion,

levitra, (46.161.41.34)2015-08-09 08:52
levitra,

zebeta, (46.161.41.34)2015-08-07 17:08
zebeta,

lipitor cost, (46.161.41.34)2015-08-04 22:37
lipitor cost,

generic for tetracycline, (46.161.41.34)2015-07-31 23:10
generic for tetracycline,

azithromycin, (46.161.41.34)2015-07-27 00:26
azithromycin,

accutane vitamin a, (46.161.41.34)2015-07-26 11:00
accutane vitamin a,

resources, (46.161.41.34)2015-07-18 21:54
resources,

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар