Чойбалсан, Дорнод
ИТХЗДТГТөлөөлөлТөрийн мэдээНамуудУлстөрч
 
 

Х.Тэмүүжин: Тахарын албанд шинээр хүн нэмэхгүй, дотоод нөөцөө ашиглана

2014-01-11 13:42

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд байнгын хороонд шилжүүлэв. Дараагаар нь Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Хуульзүйн сайд Х.Тэмүүжингээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Тахарын алба байгуулагдсантай холбоотой 500 хүнийг шинээр ажилд авч байна гэж үнэн үү?

-УИХ дээр төрийн нэг ч албан хаагч нэмэгдэхгүй гэсэн чиглэл өгсөн. Бид Тахарын алба байгуулагдсан холбоотой дотоод нөөцөө ашиглана. Дотоод бүтцэд нэлээд өөрчлөлт орно. Бүтэц өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор тодорхой чиг үүрэгтэй албаа Тахарын алба руу шилжүүлж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Одоо байгаа Эрүүгийн цагдаа, Мөрдөх алба хоёр хий зай гарахгүй ажиллах ёстой. Гэтэл   дотор нь үймүүлээд байж болохгүй болов уу. Цагдаагийнхан их үймэлдэж байна. Тэднийг шууд энгийн болгоё гэхэд сэтгэлзүйд нь яаж нөлөөлөх билээ. Цагдаагийн албаны хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг нь хэвийн явуулмаар байна.

 Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж:

-Төрийн албан хаагчдын хангамжийн асуудлыг нэг мөр болгомоор байна. Урьд нь авч байсан цалин хөлс, цолонд нь давуу эрх олгоё. Тэтгэвэрт суутал нь олон жил ажиллаж байсан хүмүүсийн цол, хангамжийг хэвээр хадгалъя. Харин шинээр орж ирж байгаа хүмүүст хуулийн хэрэгжилтийг  мөрдье гэж байгаа.



Сэтгэгдэлүүд
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Утас: 88143066, 96556965

Нэр:  
Сэтгэгдэл:  
 
Шинэ мэдээ
Их уншигдсан
Facebook page
 
 
Урлаг Спорт
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар